| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00292/И |
| Дугаар | 131/ШШ2015/00287 |
| Огноо | 2015-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2015/00287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **************** хүсэлтийг 2015 оны 06 сарын 09-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *********************** нь 2014 оны 01 сарын 28-ны өдөр Баянхонгор салбараас 3550000 төгрөг, 2874-3415 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 36 сарын хугацаатай 19.2 хувийн хүүтэй зээлж авсан. ********************** нь зээл авах үедээ Баянхонгор сумын Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан. Одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх боловч хаяг нь тодорхойгүй, хаягийн шилжүүлэг хийлгээгүй, зээлийн хугацаа хэтрээд 56 хонож байгаа. Улаанбаатар хотод сургалтанд суухаар яваад тэнд очоод сургалтандаа суулгүй, би ажлаасаа гарлаа гээд өөрийн хүсэлтээр гарсан байсан. *************** зээл төлөхгүй, оршин суух хаягт байхгүй, түүний утасруу залгахаар утсаа авахгүй мессеж бичихээр хариу бичихгүй байна. Иймд зээлдэгч ***************ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Төрийн банкны итгэмжлэл, барьцаат зээлийн гэрээний хуулбар, төрийн банкны 2015 оны 05 сарын 27-ны өдрийн 417 тоот албан бичиг, ************ын иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, байгууллагын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Төрийн банк нь ****************ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
***************** нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн 2-р байр 15 тоотод оршин суудаг байсан, одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа гэх боловч хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг тус аймгийн Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч н улсын тэмдэгтийн хураамжид 94300 төгрөгийг төлсөн тул 70200 , хуульд зааснаас илүү төлсөн 24100 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******************ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *********************************ыг эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94300 төгрөгийн 70200 төрийн сангийн дансанд үлдээж, илүү төлсөн 24100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж, Төрийн банкинд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ