| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00280/И |
| Дугаар | 131/ШШ2015/00286 |
| Огноо | 2015-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 131/ШШ2015/00286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *********************ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 06 сарын 03-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Пүрэвдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********************* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
*****************миний бие Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байх хугацаанд миний хөдөлмөрийн дэвтэрт нэрийг буруу бичсэн байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******************мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн Барилга материалын үйлдвэрт 1977 оноос 1978 онд норомчноор, Шаргалжуут улсын амралтын газар 1978 оноос 1982 онд үйлчлэгчээр, Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд 1982 оноос 1990 онд малчин, саальчнаар ажллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ***************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би анх 1975 оны 6 сард Зүүнхараагийн барилга конторт ажилд орж байсан. Тэнд нэг жил ажиллаад Баянхонгорт шилжиж ирсэн. 1977 оны намар Барилга материалын үйлдвэрт норомчноор ажилд ороод 1978 оныг дуустал ажилласан. Тэндээсээ Шаргалжуутын амралтын газарт үйлчлэгчээр шилжиж ажиллаж байгаад 1982 оны зунаас Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1-р бригадад саальчнаар шилжиж ажилласан. 1990 онд нэгдэл тартал ажилласан.
Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нээхдээ надын нэрийг Нангилмаа гэж бичсэн байна. Энийг нь ч бид нар анзаардаггүй байж. Өмнө нь 1975 оны хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нэр бүдэг байсан учраас тодруулж бичсэн. Одоо тэтгэвэрт орох гэхэд энэ дэвтэр миний дэвтэр мөн гэдгийг тогтоолгох шаардлагатай болсон. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар 1975 оны хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 2015 оны 05 сарын 29-ний өдрийн 306 дугаартай архивын лавлагаа, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1977 оны 102 дугаар тушаал, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1978 оны 208 дугаар тушаал, гэрч************************* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************ нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1977 оноос 1990 онуудад ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрт норомчноор, Шаргалжуут улсын амралтын газарт үйлчлэгчээр, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
1975 онд Зүүнхараа барилга контороос олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч ****************** мөн болохыг ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын тушаалуудаар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч **************мөн болохыг гэрч *********************нарын мэлүүгийг үндэслэн тогтоох үндэслэлтэй байна.
************* нь 1977 оны 09 сарын 03-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга материалын үйлдвэрт норомчноор, 1978 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Шаргалжуут нэгдэлчдийн амралтын газарт үйлчлэгчээр, 1982 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 1975 оны хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, 2015 оны 05 сарын 29-ний өдрийн 306 дугаартай архивын лавлагаа, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1977 оны 102 дугаар тушаал, ББМҮЯ-ны Баянхонгор дахь Барилга трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1978 оны 208 дугаар тушаал, гэрч Ч.Лхагважав, Т.Пүрэвжав нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1975 оны хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигчээр ****************ыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******************ийн 1977 оны 09 сарын 03-ны өдрөөс 1978 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Барилга материалын үйлдвэрт норомчноор, 1978 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1982 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Шаргалжуут нэгдэлчдийн амралтын газарт үйлчлэгчээр, 1982 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧН.БААСАНБАТ