Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2015/00022

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ******** тоотод оршин суух, эмэгтэй, ******** регистрийн дугаартай, ********* овогт ********* ****** ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2014 оны 12 дугаар сарын 22 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний 1977 оны 10 сараас 1982 оны 06 сарын 15 ны өдрийг дуустал Байдрагийн САА-д түүхий эд бэлтгэгч, 1, 2 дугаар бригадад зоотехникчээр, 1982 оны 06 дугаар сарын 16 ны өдрөөс 1991 оныг дуустал Байдрагийн САА-д мал эмнэлгийн аптекийн эрхлэгч, эм найруулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар ******* иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 1066, 3504, 3580 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанууд, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1962 оны 06 дугаар сарын 20 ны өдрийн 62 дугаар болон 1991 оны 02 дугаар сарын 06 ны өдрийн 09 дугаар тушаалууд, ХАА-н нэгдлийн гишүүний 294969 дугаар хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, ****** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ****** мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

****** нь 1977 оны 10 дугаар сарын 28 ны өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 02 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр,

1979 оны 04 дүгээр сарын 11 ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15 ны өдрийг дуустал Байдрагийн үржлийн сангийн аж ахуйд 1 дүгээр бригадын зоотехникчээр,

1982 оны 06 дугаар сарын 16 ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн мал эмнэлэгт мал эмнэлгийн аптекийн эрхлэгч, эмийн санч, эм найруулагчаар тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 1066, 3504, 3580 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1962 оны 06 дугаар сарын 20 ны өдрийн 62 дугаар болон 1991 оны 02 дугаар сарын 06 ны өдрийн 09 дугаар тушаалууд, ХАА-н нэгдлийн гишүүний 294969 дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэгт ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн,шилжүүлсэн тухай болон авч байсан цалинг бичсэн байдал, ***** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ****** мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ***** овогт ******** 1977 оны 10 дугаар сарын 28 ны өдрөөс 1978 оны 01 дүгээр сарын 02 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн сангийн аж ахуйд түүхий эд бэлтгэлийн эрхлэгчээр

1979 оны 04 дүгээр сарын 11 ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйд 1 дүгээр бригадын зоотехникчээр,

1982 оны 06 дугаар сарын 16 ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн мал эмнэлэгт мал эмнэлгийн аптекийн эрхлэгч, эмийн санч, эм найруулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ