Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 131/ШШ2015/00285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******************гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 05 дугаар сарын 21 ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч **************************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ****************** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1961 онд төрсөн. ...2013 онд тус шүүхэд хандан 1980-1985 онуудыг тогтоолгосон. Ажилласан жил нөхөн тооцуулах хуулиар нийт 11 жилийг нөхөн тооцуулсан. 1977-1979 онд ажиллаж байсан байдлын талаар нотлох баримтгүй учир 1986 оны 01 сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардлагаа багасгаж байна гэв.

 Шүүх хуралдаанаар*******************гийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 283 дугаар албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны харъяа Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 сарын 22 ны өдрийн 59 дүгээр тушаал, У.Норжмаагийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ******************ий мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

*************** нь 1986 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

***************** нь Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 04 сарын 22 ны өдрийн 59 дүгээр тушаалаар 1986 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйн 1 дүгээр бригадад малчнаар томилогдож 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал ажилласан болох нь 1986 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1990 оныг дуустал авч байсан цалинг нь төрийн архивт хадгалагдаж буй Х№ 46, Б№01, ХН№77, 82, 92 сан хөмрөгөөс түүвэрлэн лавлагаа гаргасан Баянхонгор аймгийн архивын тасгийн 283 дугаар албан бичиг, У.Норжмаагийн ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч М.Энхтүвшиний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******************гийн 1986 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Байдрагийн үржлийн сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ****************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ