| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00205/И |
| Дугаар | 131/ШШ2015/00284 |
| Огноо | 2015-06-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2015/00284
Талуудын эвлэрлийг баталгаажуулах
тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******************гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын*ид холбогдох*****************
10 тооны адуу буюу 6.700.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч ******************* шүүхэдгаргасаннэхэмжлэлдээ:
Миний бие 2009 оны 7 сард гүү-4, унага-2, морь-3, шүдлэн-3 бүгд 12 тооны адууг***************оос авсан. 2 сар өөрөө маллаж байгаад дараа хавар авахаар ****************ийнд тавьсан. 2010 оны хавар авахаар очиход таны адууг алдсан өвөл хүнээр хэл өгсөн хэлээгүй юм уугэсэн. Тэгээд 3 адуу зүсэлж өгсөн. Би 2 адууг нь хүнсэндээ хэргэлсэн. Өөрийн унаган харлаг морь үлдсэн. 2013 оны 8 сард харлаг морио авах гэтэл тэнгэр нэргэсэн гээд өгөөгүй. Одоо би гомдолтой байна. *****************оос өмнө нь тавьж байсан гүү-4, морь-3, шүдлэн-1, унага-2 бүгд 10 тооны адууг эргүүлэн авч өгнө үү. гүү-4*800.000- 3.200.000, морь-3*800.000-2.400.000, шүдлэн-1*500.000-500.000, унага-2*300.000-600.000 бүгд 6.700.000 төгрөг гэжээ.
Хариуцагч *************шүүхэд гаргасан тайлбартаа:
Би ***************гаас 10 тооны адуу хүлээж авсан. Цалин мөнгө тооцуулсан удаагүй. Миний аав **************ын адуутай хамт байдаг байсан. 2009 оны өвөл шуурганд адуу алдахад уг адуунууд хамт алдагдсан. Энэ үед нэг морь нь манай адуутай ижилссэн байсан. 2013 оны 7 сард манайх нэг азрага адуугаа аянгад тахиулахад уг морь хамт ээгдсэн юм. Миний аав 2009 оны 5 сард нас барсан. Ээжийн адуунд үлдсэн адууг ирж авсан гэж байсан. Надтай ямарч хамаагүй зүйлээр өргөдөл гаргаж нэр хүндэд маань халдаж байгаад гомдолтой байна. Тэр үед болсон шуурга, аянганы талаар нутаг усныхан маань хэлээд өгнө. Иймд**************гаас гаргасан өргөдлийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд:
**************** би *****************оос 10 адуу авахаас 2 адууг өөрөө хэргэлсэн. 8 адуу үлдсэн. Түүнээс 7 адуунаас татгалзаж 1 адууг **************** хязаалан морь өгөхөөр боллоо гэжээ.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч ************** нь хариуцагч ***************ид холбогдуулан 10 адуу буюу үнийн 6.700.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч ******************н нь хариуцагч*******************той эвлэрч 9 адуунаас татгалзаж, хариуцагч ************* нь хязаалан насны эр адуу өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгтус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХнь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч ****************** нь нэхэмжлэгчид хязаалан насны адуу нэгийг өгч, нэхэмжлэгч ************ нь нэхэмжлэлээс 9 адуунаас татгалзаж эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ************оос 11.875 төгрөгийг, төрийн сангийн данснаас 54.675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*************д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч ************ид мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА