| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00289/И |
| Дугаар | 131/ШШ2015/00283 |
| Огноо | 2015-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2015/00283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн *********************ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *************** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***************** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 онд Дундговь аймгийн ХАА-н техникумыг төгсч, ХААУГ-ын даргын 1979 оны 07 сарын 20-ны өдрийн 30 тоот тушаалаар Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 3-р бригдад хувиарлагдан 9-р сард ажилд орж, 1980 оны 06 сараас 1983 онд цэрэгт явж ирээд малын бага эмчээр ажилласан. 1984 онд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 1-р бригадын цэгийн эмчээр ажиллаж байгаад 1985 оны 01 сараас бригадын малын бага эмчээр 1994 оны 12 сарыг дуустал ажилласан. 1984 онд малын бага эмчээр ажиллаж байсан цалингийн түүвэр гараагүй. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох тул 1979 оны 09 сарын 02-ны өдрөөс 1980 оны 06 сарын 25-ны өдрийг дуустал Галуут сумын 3-р бригадын малын бага эмчээр, 1983 оны 08 сарын 15-ны өдрөөс 1994 оны 11 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Галуут сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 10-ны өдрийн 327 дугаар лавлагаа, батлан хамгаалахын төв архивын 2013 оны 04 сарын 02-ны өдрийн 5152 дугаар лавлагаа, 1987, 1991, 1993 оны баярын бичгийн хуулбар, 1985 оны 11 сарын 15-ны өдрийн аттестат, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ** нь:
Хүсэлт гаргагч ************нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ************************** нь 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын мал эмнэлэгт малын бага эмчээр, 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Галуут сумын мал эмнэлэгт малын эмчээр ажиллаж байсан болох тус аймгийн архивын тасгийн 2015 оны 06 сарын 10-ны өдрийн 327 дугаар лавлагаа, 1987, 1991, 1993 оны баярын бичгийн хуулбар, 1985 оны 11 сарын 15-ны өдрийн аттестат, мэргэжлийн үнэмлэхний хуулбар, хүсэлт гаргагчийн хүсэлт шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар хүсэлт гаргагч 1980 оны 06 сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1983 оны 08 сарын 15-ны өдөр 363686 дугаар цэргийн үнэмлэхтэй цэргийн албанаас халагдсан байна.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **********************ийн 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын 3-р бригадын малын бага эмчээр,
1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын мал эмнэлэгт малын эмчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ
е