Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2015/00282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргаг. Баянхонгор амйгийн Галуут сумын *************************гийн

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 04 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************, нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов эхлэв.

ТОДОХОЙЛОХ НЬ

Хүсэлт гаргагч ***************** шүүхэд гарагсан хүсэлт тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн. 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал тус аймгийн Галуут сумын яслид цэвэрлэгч, угаагч, асрагч зэрэг ажлыг хйиж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бүрэн бичигдсэн боловч дэвтрийн нүүр хэсэгт байгууллагын даргын тамга дарагдаагүйн улмаас өндөр насны тэтгэвэрт орж чадахгүй байна. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******************шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Булганаа нь 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал тус аймгийн Галуут сумын яслид цэвэрлэгч, угаагч, асрагч зэрэг ажлыг хйиж байсан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал бүрэн бичигдсэн боловч дэвтрийн нүүр хэсэгт байгууллагын даргын тамга дарагдаагүйн улмаас өндөр насны тэтгэвэрт орж чадахгүй байна. Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох шаардлаггүй болсон. Иймд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 260 дугаартай лавлагаа, 1986 оны 04 сарын 23-ны өдрийн дипломын хуулбар, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Л.Батсайхан, Я.Янжиндулам нарын мэдүүлгүүд зэргийг тус тус шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ НЬ

Хүсэлт гаргагч ******************* хөдөлөмрыийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан ба хөдөлмөрийн дэвтрийн жинэхэн эзэмшигч тогтоолгох шаардалгаасаа татгалзжээ.

Хүсэлт гаргагч Б.Булганаа нь 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын яслид цэвэрлэгч, угаагч асрагчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн 260 дугаартай лавлагаа, 1986 оны 04 сарын 23-ны өдрийн дипломын хуулбар, 1982 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч ***************** нарын мэдүүлгүүд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********************гийн 1981 оны 11 сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын яслид цэвэрлэгч, угаагч асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ                                 Л.НАРАНГЭРЭЛ