Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/01044

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/01044

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** оршин суух, О Цгийн О,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ***оршин суух, Х Т-ын Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *** оршин суух, Б Шгийн Ц

Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай 155/2024/00960/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан.

Хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ц.О нь Т.М-той үерхэж байх хугацаандаа буюу 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр охин Агээ төрүүлсэн. Нөхөр Т.М- бид хоёр амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан охиноо 4 настай байхад нь буюу 2013 онд хадам аав, ээж болох Т.Б, Ш.Ц нарт үрчлүүлж байсан юм.

Хэдийгээр охиноо хадам аав, ээждээ үрчлүүлсэн ч төрсөн эхийн хувиар байнга харилцаа холбоотой байсаар ирсэн.

Одоо охин минь 15 нас хүрч, ээжийгээ гэх болж, ээжтэйгээ хамь амьдарч, Улаанбаатар хотод суралцах, цаашлаад оюутан болж, суралцах хүсэл сонирхолтой байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах шаардлага үүсээд байна.

Иймд Ц.О миний бие өөрийн охин болох Б.Аг өөрийн нэр дээр эолгох зайлшгүй шаардпага үүсэж байгаа тул 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай үрчлэлтийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Аг төрүүлсэн. Би тухайн үед Б.М-той хамт амьдарч байсан. Тэгээд миний амьдралын боломж муу байсан учраас 2014 онд хадам өвөө, эмээд нь охин Аг 3 настай байхад нь үрчлүүлж өөрөө бизнес хийхээр Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед би бизнес эрхэлж байсан учраас охиноо авч явах боломжгүй байсан. Би охинтойгоо байнгын холбоотой байсан. Намайг бизнесийн амжилтад хүрэхэд тусалсанд өвөө, эмээд нь маш их баярлаж явдаг. Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гол нөхцөл нь миний охин Б.А ээжээ би таниар овогломоор байна гэсэн охиныхоо энэ хүсэлтээр би уг нэхэмжлэлийг гаргасан. Мөн өөрийн төрүүлсэн охиноо одоо амьдралын боломжтой болсон учраас өөрөө асрамжиндаа авч, Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуульд суралцуулж, цаашлаад гадаадад дээд боловсрол эзэмшүүлэх болно.

Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б, Ш.Ц нарт охин Б.Аг үрчлүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаартай үрчлэлтийг хүчингүй болгож, охин Б.Аг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О овогтой А 2 настай байх үеэс асран халамжилж байгаад 2013 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Одоо өөрийн биеийн байдал эмнэлгийн хяналтанд байдаг учир охин О.Аг өөрийнх нь төрүүлсэн ээжид өгөхөд татгалзах зүйлгүй.

Иймд өөрийн төрсөн эх Ц.Од шилжүүлэхэд зөвшөөрч байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш овогтой Ц миний бие Огээс охин Аг үрчлэн авч өсгөсөн. Ийм учраас Аг өөрийнх нь төрсөн ээж Ц.Од буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно гэв.

Нэхэмжлэгчээс: О овогт Цгийн Огийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд эрүүл, өсөж бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн Засаг дарга Т.Я-ын тодорхойлолт, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын Ирээдүй XXI дүгээр зуун сургуулийн сургалтын менежер Ц.Б-ийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Х Бы Аийн үрчлэлтийн гэрчилгээ, Х Бы Аийн төрсний гэрчилгээ тус тус нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-10, 24-26 дугаар тал)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Бы хариу тайлбар гарган өгсөн. (хавтаст хэргийн 31 дүгээр тал)

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш.Цгийн хариу тайлбар гарган өгсөн. (хавтаст хэргийн 34 дүгээр тал)

Шүүх гэрчээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн Засаг дарга Т.Я, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын Ирээдүй XXI дүгээр зуун сургуулийн багш Б.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 38-41 дүгээр тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.О нь амьдралын боломж муу байсан учраас 2014 онд хадам аав, ээждээ өөрийн төрүүлсэн охин Аг 3 настай байхад нь үрчлүүлж өөрөө бизнес хийхээр Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед би бизнес эрхэлж байсан учраас охиноо авч явах боломжгүй байсан. Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гол нөхцөл нь миний охин Б.А төрүүлсэн эх надаар овоглох хүсэлтэй, одоо миний асрамжид байгаа гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ц.О нь 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр охин Бы Аг төрүүлж, 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хадам эцэг Х Т-ын Б, хадам эх Б Шгийн Болормаа нарт үрчлүүлсэн болох нь тэдний шүүхэд гаргасан хүсэлт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б, Ш.Ц нарын шүүхэд гаргасан тайлбар,

Үрчлэхийн өмнө О Огийн А, Үрчилсний Х Бы А, Үрчлэн авсан эцгийн овог Х, эцэг (эх)-ийн нэр Т-, Нэр Б, Эхийн овог Б, Эцэг(эх)-ийн нэр Ш, нэр Ц нарт Аг 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үрчилснийг бүртгэлийн 04-рт бүртгэж гэрчилгээ олгосон №0005678/04 дугаартай үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдлоо. (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)

Үрчлэн авагч буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б, Ш.Ц нар нь охин Б.Аг асран хамгаалж, харгалзан дэмжиж байсан ч цаашид төрсөн эх Ц.Огийн асрамжинд өсөж бойжих нь хүүхдийн эрх, ашигт нийцэх болох нь нэхэмжлэгч Ц.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т.Б, Ш.Ц нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.

Үрчлэн авагч Т.Б, Ш.Ц нар нь охин Б.Аг үрчлэн авсан үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлэв.

Шүүхээр хэргийг хянан хэлэлцэхэд Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1д заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох дараах үндэслэл тодруулбал эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа байдлууд бүрдээгүй байх хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан.

Үрчлүүлсэн болон үрчлэн авсан талуудын байр суурийн хүрээнд охин Б.А нь өөрийн төрүүлсэн эх Ц.Огийн асрамж, хамгаалалтанд байх нь Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 21 дүгээр зүйлийн 1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхдийн эцэг, эхтэйгээ амьдрах, анхаарал халамжид нь байх хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцэж байна.

Иймд 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Х Бы Аг Х Т-ын Б, Б Шгийн Ц нарт 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, охин Б.Аг төрсөн эх О Ц-ын Огийн асрамжид шилжүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Аг 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Х Т-ын Б (ЧМ64121971), Б Шгийн Ц (ХГ65012106) нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2009 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Аг асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрсөн эх О Ц-ын О (РЭ80071163)-д шилжүүлсүгэй.

3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, Агийн төрсний бүртгэлийг сэргээхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН