Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2016/00145

 

 

Зохигч талуудын эвлэрлийг батлах тухай

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргйин анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:  оршин суух, эрэгтэй, ******* овогт ******* *******ад холбогдох

Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.*******тай 1995 онд гэр бүл болж, 20 жил хамтран амьдарсан боловч архи ууж удаа дараа намайг зодож, хамтран амьдрах аргагүй болсон. 2013 онд энэ талаар шүүхэд хандахад бидэнд эвлэрэх хугацаа өгсөн, ******* нь засарна гэснээр бид эвлэрч хамтран амьдарч байсан. Одоо Ж.******* нь байнга архи ууж, байнгын дарамтад байлгах болсон тул гэр бүл цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* гаргасан хүсэлтдээ: Би Ж.*******тай 1995 онд гэр бүл болж, 20 жил хамтран амьдарсан. Бидний дундаас 1993 оны 06 сарын 22-ны өдөр хүү , 1996 оны 09 сарын 05-ны өдөр охин , 2009 оны 01 сарын 22-ны өдөр охин нар төрсөн. Ж.******* нь байнга архи ууж, агсам согтуу тавьдаг, хоорондын таарамжгүйгээс болж гэрлэлтээ цуцлуулахаар 2013 онд шүүхэд өргөдөл өгөхөд биднийг эвлэрүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл эхний сард сайхан л амьдарч байснаа сүүлд нь дахин архи ууж эхэлсэн. Иймд дахин гэрлэлтээ цуцлуулахаар 2 дахь удаагаа хандаж, байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрсэн гэв.

Хариуцагч Ж.******* тайлбартаа:

Би *******тай 1995 онд гэр бүл болж, 20 жил хамтран амьдарсан. Бидний дундаас 1993 оны 06 сарын 22-ны өдөр хүү , 1996 оны 09 сарын 05-ны өдөр охин , 2009 оны 01 сарын 22-ны өдөр охин нар төрсөн. Би архи ууж байсан нь үнэн. Одоо бүгдийг ухамсарлаж, хөгшин ээж болон үр хүүхдүүдээ бодож, архи ууж эхнэр хүүхдээ зовоогүй гэдгээ амлаж байна. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрлээ гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Батжаргал нь Ж.*******ад холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч амьдрах талаар тайлбарлаж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хуульд зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

 

Н Ш.Батжаргал нь ид 70200 төгрөг төлсөн болохыг дурдав.

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 уаа зүйлийн 106.5- зааснаар Ш.******* Ж.*******ад холбогдох гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах эгт зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.НАРАНГЭРЭЛ