| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00222/И |
| Дугаар | 131/ШШ2015/00281 |
| Огноо | 2015-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2015/00281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******************йн
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********************шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Өвөрхангай аймгийн
Усны аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг 1978 онд төгсөөд, 1978 оны 06 сарын 25-ны өдрөөс 1979 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн газрын үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1982 оны 07 сарын 05-ны өдрөөс 1994 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл Усны аж ахуйн өрмийн бригадад мастераар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн ************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*************** нь 1978 оны 06 сарын 25-ны өдрөөс УАА-н удирдах газарт ажилчнаар орж, 1982 оноос өрөмдөгч, өрмийн мастераар 1994 оныг дуустал ажилласан. Цэргийн 126 дугаар ангид 1979 оны 06 сарын 24-ний өдрөөс 1982 оны 06 сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. Тэтгэврээ хортой хүнд нөхцөлд ажиллаж байснаар тогтоолгох гэж байгаа тул ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 298, 2006 оны 01 сарын 24-ний өдрийн 34, 2013 оны 12 сарын 09-ний өдрийн 3639 дүгээр лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны баярын бичиг, өрмийн мастерийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, гэрч Ц.Насанжаргал, Ж.Батжаргал нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ************нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч ************нь 1978 оны 06 сарын 25-ны өдрөөс 1979 оны 06 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газрын үйлдвэрийн бригадад ажилчнаар, 1982 оны 07 сарын 05-ны өдрөөс 1994 оны 01 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Усны аж ахуйн өрмийн бригадад мастераар, 1994 оны 01 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Тэнгис ХК-ийн барилгын бригадад өрмийн мастераар ажиллаж байсан болох тус аймгийн архивын тасгийн 2013 оны 02 сарын 26-ны өдрийн 298, 2006 оны 01 сарын 24-ний өдрийн 34, 2013 оны 12 сарын 09-ний өдрийн 3639 дүгээр лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1987 оны баярын бичиг, өрмийн мастерийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар, гэрч ******************* нарын ...****************** 1978 оноос 1979 оны 06 сар хүртэл ажилчнаар, 1982 оноос 1994 оныг дуустал өрмийн мастераар ажиллаж байсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
ймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ********************гийн1978 оны 06 сарын 25-ны өдрөөс 1979 оны 06 сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газрын үйлдвэрийн бригадад ажилчнаар,
1982 оны 07 сарын 05-ны өдрөөс 1994 оны 01 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн бригадад өрмийн мастераар,
1994 оны 01 сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн *****************-ийн барилгын бригадад өрмийн мастераар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ