| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00210/И |
| Дугаар | 131/ШШ2015/00280 |
| Огноо | 2015-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2015/00280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Эрдэнцогт сумын ********************гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2015 оны 04 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч********************* шүүхэд гаргасан хүсэлдээ: Миний бие 1963 оны 05 сарын 07-ны өдөр төрсөн, 8 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тухайн үед баярын бичиг сайшаалын үнэмлэх авч байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэж байгаа тул 1987 оны 01 сарын 28-ны өдрөөс 1990 оны 05 сарын 12-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын чанарын бригадад нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч ***************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********************* нь 1952 онд төрсөн, 8 хүүхэдтэй, 1987 оноос 1990 оны 5 сар хүртэл Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн чанарын бригадад нормчноор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан. Хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй, тухайн үед ажиллаж газрын дарга нь аваад эргэж олдоогүй гэсэн. Өндөр насны тэтгэвэрт орох болсон тул дээрх онуудад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн 174 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1990 оны 03 сарын 12-ны өдрийн 018 дугаар тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *************нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч *************** нь 1987 оны 01 сарын 28-ны өдрөөс 1990 оны 05 сарын 12-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн чанарын бригадад нормчноор ажиллаж байсан болох тус аймгийн архивын тасгийн 2015 оны 04 сарын 15-ны өдрийн 174 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1990 оны 03 сарын 12-ны өдрийн 018 дугаар тушаалын хуулбар, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагч нь 1984, 1987, 1989 онуудад хүүхэд төрүүлсэн нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байх тул түүний ажилласан хугацаа тасраагүй гэж дүгнэв.
Иймд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *************************гийн 1987 оны 01 сарын 28-ны өдрөөс 1990 оны 05 сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн чанарын бригадад нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ