| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0114/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2017-11-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ (ҮД:0690),
хохирогч Т.Даваа-Очир, Д.Тэлмэн нарын өмгөөлөгч С.Батзаяа (ҮД:0766),
хохирогч Т.Даваа-Очир, Д.Тэлмэн,
шүүгдэгч С.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хатагин овогт Сүхбаатарын Энхтүвшинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707001400026 дугаар, 108/2017/0114/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 204 дүгээр байрны 19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ЧА79110471 дугаартай, Хатагин овогт Сүхбаатарын Энхтүвшин нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн орчимд Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотоос Замын-Үүдийн чиглэлийн А0101 авто засмал замын 83 дахь километрийн тэмдэгтийн орчимд 08-35 УНК улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”
15.1-д “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж заасныг тус тус зөрчиж улсын дугааргүй, Хенсим /Hensim/ маркийн мотоцикль жолоодож явсан иргэн Д.Тэлмэн, мотоциклийн ард зорчиж явсан Т.Даваа-Очир нарыг мөргөж бие махбодид нь хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Энхтүвшин нь Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотоос Замын-Үүдийн чиглэлийн А0101 авто засмал замын 83 дахь километрийн тэмдэгтийн орчимд 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед 08-35 УНК улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”
15.1-д “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас улсын дугааргүй, Хенсим /Hensim/ маркийн мотоцикль жолоодож явсан хохирогч Д.Тэлмэн, мотоциклийн ард зорчиж явсан Т.Даваа-Очир нарыг мөргөж, тэдний бие махбодид нь хүнд хохирол тус тус учруулсан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Энхтүвшингийн: “... 2017 оны 08 дугаар сарын 19-ний шөнө Багахангай өнгөрч яваад мотоцикльтэй явж байсан Даваа-Очир, Тэлмэн нарыг мөргөж гэмтээсэн нь үнэн. Тухайн үед түргэн, цагдаа дуудаж, хохирогч нарыг гэмтлийн эмнэлэг рүү явуулж, өөрөө цагдаагийн хэлтэст байцаалт өгөхөөр Багахангайд үлдсэн. Найз руугаа залгаж “хохирогч нарыг гэмтлийн эмнэлэг дээр тосож аваарай” гэж дуудсан. Маргааш нь Багахангайн цагдаагийн хэлтэст байцаалт өгчихөөд гэмтлийн эмнэлэг дээр очсон ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Даваа-Очирын: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Тэлмэнгийн: “... Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Даваа-Очирын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “... тэгээд явж байтал араас хурц гэрэл гараад тас хийгээд явчихсан, нэг мэдсэн чинь засмал зам дээр хэвтэж байсан. Харин Тэлмэн мөн засмал зам дээр ухаангүй хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа нар ирчихсэн Тэлмэн бид 2-ыг эмнэлэг аваад хот руу явсан. Би хот руу явж байхдаа эмнэлгийн ажилтнаар өөрийнхөө утсаар ээж рүүгээ болсон хэргийн талаар хэлүүлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Тэлмэнгийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... Даваа-Очир ахаас гуйгаад би мотоциклийг нь жолоодоод явсан. Замдаа хоёулаа цайны газар ороод хоол идчихээд тэгээд би мотоциклийг жолоодоод явахдаа Багахангай дүүргийн замын цагдаагийн постыг тойроод шороон замаар яваад эргээд засмал замдаа нийлээд 3 орчим км явж байтал гэнэт араас бүдэг гэрэл гараад л түс хийгээд явчихсан, тэгээд би ухаан алдчихсан. Нэг ухаан орсон чинь эмнэлэгт орон дээр хэвтэж байсан. Миний дэргэд манай ээж Баярмаа байсан. ... Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Х.Тэрбишийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... тэгтэл нэг юм машин мөргөх шиг болсон. Тэгээд хартал нэг мотоцикль дээр сууж явсан 2 хүнийг мөргөсөн байсан. Тэгээд Урантуяа эгч өөрийнхөө утсаар 103 руу ярьсан, дараагаар нь би цагдаагийн 102 руу залгасан. Тэгтэл эхлээд Багахангай дүүргийн цагдаагаас хүмүүс ирсэн, дараагаар нь Багахангай дүүргийн эмнэлгийн хүмүүс ирсэн. Тухайн үед зам тээврийн осол болохоос өмнө жолооч Энхтүвшингийн 08-35 УНК улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрэл дохио болон тормос бүрэн ажиллаж байсан. Тухайн үед жолооч Энхтүвшин нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй, машинд Урантуяа эгч, жолооч Энхтүвшин бид гурав явсан, тэр хоёрт бас бэртэл гэмтэл учраагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Цогоогийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “... манай найз Энхтүвшин нь миний гар утас руу залгаад “найз Багахангай дүүрэгт машинтайгаа явж байгаад мотоцикльтэй 2 хүн мөргөчихлөө, нөгөө 2 хүнийг Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү Багахангай дүүргийн эмч нар машинтай аваад явлаа, миний найз очоод нөгөө 2 хүний биеийн байдал нь ямар байгааг хараад өгөөч” гэхээр нь би шөнийн 02 цаг өнгөрч байхад гэмтлийн эмнэлэг дээр ганцаараа яваад очсон. ... Тухайн үед Тэлмэнгээс архины үнэр үнэртэж байсан. Тэнд байсан эмч сувилагч нар бүгд мэдэж байгаа. Даваа-Очирын ах эгч хоёрт нь асрагч “танай энэ хүн чинь биднийг их доромжиллоо, бөөлжистэй шүлсээрээ зөндөө нулимсан гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Г.Ариунболорын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 19-ний 01 цаг 25 минутын үед Багахангай дүүргийн цагдаагийн тасгийн Зам цагдаагийн постноос “Хангай зөрлөг явах замд зам тээврийн осол гарсан байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд буцаад сувилагч М.Ганбаяр, жолооч Ч.Бат-Эрдэнэ нарын хамт уг дуудлаганд 01 цаг 30 минутад очиход Саарал өнгийн суудлын машин мотоцикльтой 2 хүнийг мөргөж гэмтээсэн байдалтай байсан, уг машины урд талд 2 метрийн зайтай засмал зам дээр нэг эрэгтэй хүн ухаангүй, би тэр хүний судсыг барьж үзэхэд амьд байсан, уг хүний баруун талын шанаа хэсгээс цус гарсан байсан, тэгэхээр нь би засмал замын баруун талд далан шороон дээр ухаангүй хэвтэж байсан эрэгтэй хүн дээр очоод судсыг нь барьж үзэхэд амьд байсан, харин тэр хүний зүүн чихнээс нь цус гарсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч М.Ганбаярын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 19-ний 01 цаг 25 минутад Багахангай дүүргийн цагдаагийн тасгийн Замын цагдаагийн постноос “Хангай зөрлөг явах замд зам тээврийн осол гарсан байна” гэсэн дуудлага ирсэн. Тэгээд буцаад бага эмч Г.Ариунболор, жолооч Ч.Бат-Эрдэнэ нарын хамт уг дуудлагад 01 цаг 30 минутад очиход приус-20 маркийн суудлын машин мотоцикльтой 2 хүн мөргөж гэмтээсэн байдалтай байсан. Уг машины урд талд 2 метрийн зайтай засмал зам дээр нэг эрэгтэй хүн ухаангүй хэвтэж байсан ба тэр хүнийг бага эмч Г.Ариунболор судсыг нь барьж үзээд “амьд байна” гэж байсан. Дараагаар нь засмал замын баруун талд далан шороон дээр ухаангүй хэвтэж байсан эрэгтэй хүн дээр очоод судсыг нь барьж үзээд “амьд байна, гэхдээ зүүн чихнээс нь цус гарсан байна” гээд цус тогтоох тариа хийх гэхээр нь би зүүн талын гарын булчинд нь тариа хийгээд нөгөө 2 хүнийг хоёуланг нь дамнуурга дээр тавиад машинд оруулсан. Тэгээд шууд Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Н.Урантуяагийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: “... тухайн үед би жолоочийн ар талын суудал дээр унтаад явж байтал гэнэт юм мөргөх шиг чимээ гарсан. Тэгээд сэртэл жолооч болон Тэрбиш 2 “яанаа хүн дайрчихлаа” гээд ярьж байсан. Тэгээд машинаас буутал мотоцикльтэй 2 хүн дайрчихсан байсан. Тэгээд би цагдаад өөрийнхөө утсаар дуудлага өгсөн юм ...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10656 тоот:
1. Д.Тэлмэнгийн биед зүүн чамархай, зулай, суурь ясны хугарал, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, нүүр, 2 гарын сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10655 тоот:
1. Т.Даваа-Очирын биед баруун чамархай, суурь ясны хугарал, ууцны 3, 4-р нугалмын хугарал, зүүн 4-р хавирганы хугарал, баруун гайморын хөндийн ар, урд хана, баруун хацар яс, баруун нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, нүү, 2 гарын сарвууны зулгаралт, зүүн өвдөгний шарх зэрэг
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн автотехникийн лабораторийн шинжээч С.Мөнхдалайн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №4331 тоот:
1. Шинжилгээнд ирүүлсэн 08-35 УНК улсын дугаартай, Приус-20 маркийн автомашин нь гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2. Автомашины баруун урд талын оврын гэрэл асахгүй, зүүн хойд талын тормосны жижиг гэрлүүд бүрэн асахгүй, зүүн хойд талын ухрахын гэрэл асахгүй, улсын дугаарын баруун талын гэрэл асахгүй, бусад гэрэл асаж байна. Дуут дохио тормосны механизм ажиллаж байна.
3. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй. гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 72-77 дугаар тал/,
Техникийн шинжээч, цагдаагийн дэд хурандаа Б.Цэндзэсэмийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №492 тоот:
1. Тоёота приус-20 маркийн 08-35 УНК дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Сүхбаатар овогтой Энхтүвшин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 15.1а-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Хенсим маркийн дугааргүй мотоциклийг жолоодож явсан Дамба овогтой Тэлмэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/Тээврийн хэрэгслийн ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнийг үргэлжлүүлэхийг хориглоно. в/мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтууд зөрчсөн байх үндэслэлтэй байна. гэх дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч С.Энхтүвшингийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “... Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 08 дугаар сарын 19-ний орой 01 цагийн орчимд Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явж байх замдаа Багахангай дүүргийн замын цагдаагийн хэсгийг өнгөрөөд явж байгаад Улаанбаатар хотоос 83 дахь километр тэмдэгтийн орчимд мотоцикльтэй 2 хүний араас мөргөсөн. Тэгээд гуравуулаа сандраад Урантуяа эгч өөрийнхөө утсаар 103 руу ярьсан. Дараагаар нь Х.Тэрбиш цагдаагийн 102 луу залгасан. Тэгээд эхлээд Багахангай дүүргийн цагдаагийн хүмүүс ирсэн, дараагаар нь эмнэлгийн хүмүүс ирж, тэр мөргүүлсэн 2 хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн. Би тухайн үед 70 орчим км цагийн хурдтай явсан. Тухайн үед зам тээврийн осол болохоос өмнө миний жолоодож явсан машины гэрэл дохио болон тормоз бүрэн ажиллаж байсан. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед миний биед болон Тэрбиш, Урантуяа эгч нарт ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Тухайн үед эсрэг урсгалаас ачааны том оврын 3 тээврийн хэрэгсэл ар араасаа цувчихсан холынхоо гэрэл дээр гэрлээ шилжүүлчихсэн явсан, тэгэхээр нь би гэрлээрээ дохио өгөөд анивчуулаад ойрынхоо гэрэл дээр шилжүүлээд явж байтал урд ардаа ямар ч гэрэлгүй мотоцикльтэй хүмүүс тулаад ирсэн. Тэгээд тормоз гишгэсэн боловч араас нь очоод мөргөчихсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28, 151-154 дүгээр тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7, 12-13 дугаар тал/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11 дүгээр тал/,
“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 250.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 300.000” гэсэн хавсралт /хх-ийн 92 дугаар тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-94 дүгээр тал/,
С.Энхтүвшингийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105 дугаар тал/,
С.Энхтүвшингийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106 дугаар тал/,
С.Энхтүвшингийн жолооны үнэмлэх, 08-35 УНК улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 114, 117 дугаар тал/,
Хохирогч Т.Даваа-Очирын ГССҮТ-д эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 122-129 дүгээр тал/,
Хохирогч Д.Тэлмэнгийн ГССҮТ-д эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 130-143 дугаар тал/,
Хохирогч Д.Тэлмэнгийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 160-174, 217-231 дүгээр тал/,
Хохирогч Т.Даваа-Очирын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 175-183, 211-216 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Энхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Энхтүвшин нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд хохирогч нарт 2.753.500 төгрөг төлж, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Тэлмэн /хх-ийн 160-174, 217-231 дүгээр тал/ нийт 2.572.494 төгрөгийн эмчилгээ болон бусад зардлын баримт гаргаж өгснөөс гэмт гарахаас өмнө буюу 2017.08.15-ны өдөр болон үндэслэлгүйгээр 2017.09.04-ний өдөр зарцуулсан 163.104 төгрөгийн бензин /хх-ийн 226, 227/, 7.990 төгрөгийн Мовайл супер тос худалдаж /хх-ийн 228ар/, авсан нь хохирогчийн эмчилгээний зардалд холбогдолгүй гэж үзэж нийт дүнгээс хасч, харин 2.401.400 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан байх тул С.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлсөн 1.956.400 төгрөгийг хасч, үлдэх 445.000 төгрөгийг гаргуулж, шүүхийн хэлэлцүүлэгт хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны нөхөн төлбөр 1.720.00 төгрөг нэхэмжилснээсээ татгалзсан,
хохирогч Т.Даваа-Очир /хх-ийн 175-183, 211-216 дугаар тал/ нотлох баримтын шаардлага хангасан 797.053 төгрөгийн эмчилгээ болон бусад зардлын баримт гаргаж өгсөн, түүний мотоциклийн эвдрэл, хохирлын үнэлгээ 300.000 төгрөг /хх-ийн 93-94/, барьцаат зээлийн үйлчилгээнээс мөнгө авч эмчилгээнд зарцуулсан мөнгөний хүү 186.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлөхийг зөвшөөрсөн бөгөөд нийт 1.283.053 төгрөгөөс С.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад төлсөн 797.100 төгрөгийг хасч, үлдэх 486.000 төгрөгийг гаргуулж, шүүхийн хэлэлцүүлэгт хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны нөхөн төлбөр 720.00 төгрөг нэхэмжилснээсээ татгалзсан болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т.Даваа-Очир, Д.Тэлмэн нар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хатагин овогт Сүхбаатарын Энхтүвшинг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Сүхбаатарын Энхтүвшинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хасч, 1 (нэг) жил 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Энхтүвшинд оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхтүвшингээс 486.000 (дөрвөн зуун наян зургаан мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Т.Даваа-Очирт,
445.000 (дөрвөн зуун дөчин таван мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Д.Тэлмэнд тус тус олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Есөн шижир ХХК”-ийн нэр дээрхи 08-35 УНК улсын дугаартай, Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн №01541595 дугаартай гэрчилгээг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Энхтүвшинд олгосугай.
6. Шүүгдэгч С.Энхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Т.Даваа-Очир, Д.Тэлмэн нар цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Энхтүвшинд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хассан ялын хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч С.Энхтүвшингийн “ВCD” ангиллын жолооны үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар С.Энхтүвшинд оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, 2 (хоёр) сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэсүгэй.
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Тэнсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,
болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан С.Энхтүвшинд мэдэгдсүгэй.
12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол С.Энхтүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ