| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00991/И |
| Дугаар | 155/ШШ2024/01040 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/01040
| 2024 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/01040 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** оршин суух, Г Х-гийн Э,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/0991/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Х.Э нь 1964 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1982 онд 10 жилийн дунд сургууль төгсөөд Зөвлөлт Холбоот Улсын техник мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн ба 1985 оноос 1988 онуудад цэргийн алба хаасан. Цэргээс 1988 онд халагдаж ирээд 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад оосорлогчоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл миний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал архиваас гарч ирээгүй, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа болно.
Иймд миний 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад оосорлогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Г Х-гийн Эын иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11/770 дугаартай Тус аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн 1988-1990 оны баримт манай архивд шилжиж ирээгүй Х.Эад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий албан бичиг, Х- овогтой Эад ОМАҮЯ-ны боловсон хүчний захиргаанаас 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г Х-гийн Эын 1720000113 дугаартай ниймгийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Х.Эаас Д.Л-д олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-7 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д, Р.Ч нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 33-37 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Х.Эын ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас тус тус Х.Эын цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа, цэрэгт татагдах болон халагдах үеийн анкетыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Тариалан сумын Мод боловсруулах цехийн даргын Х.Эад холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаар лавлагааг гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 110-26, 38-40 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд оосорлогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.Э нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Х.Э нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд оосорлогчоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Х- овогтой Эад Ой модны үйлдвэрийн яамны боловсон хүчин, захиргааны газраас нээж олгосон №011499 дугаартай 1988.08.01 Хөвсгөл аймгийн Тариалан сумын МБ-ын цехэд мод бэлтгэлийн бригадад оосорлогчоор авч ажиллуулав. 1991.07.08 үүрэгт ажлаас нь чөлөөлөв бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Х- овогтой Эын ХААТР 1(А) баримтын ажилладаг байгууллага гэх хэсэгт Тариалан модны үйлдвэр, ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт бэлтгэл, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Тариалан гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
Гэрч Д.Дгийн: ... Би 1986 онд Тариалан сумын Модны цехэд мастераар очсон. Тэр үед бэлтгэлийн бригадын оосорлогчоор ажиллаж байсан. ... Намайг 1990 он хүртэл Тариалан суманд ажиллаж байх үед тухайн үед оосорлогчоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг,
Гэрч Р.Чийн: ... 1985 онд Хөдөө аж, ахуйн дээд сургуулийг төгсөөд Тариалан мод боловсруулах цехэд хуваарилагдаж, мастераар ажиллаж байхад Х.Э нь оосорлогчоор ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Х.Э нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн мод бэлтгэлтийн бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд оосорлогчоор ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Х.Эад холбогдох ажиллаж байсан үеийн тушаал, цалин хөлсний баримт байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн баримт манай архивд шилжиж ирээгүй тул Х.Эад холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 11/957 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Манай сумын архивт хадгалагдаж байгаа баримтуудад Тариалан сумын Мод боловсруулах цехийн 1988-1991 онуудын цалингийн баримт, 70 дугаар данс байхгүй тул Х-гийн Э (Рй64091717)-тай холбогдох лавлагаа, хуулбар гаргаж өгөх боломжгүй юм. гэх бичилт бүхий 3/655 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Х.Эын Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мод боловсруулах цехийн мод бэлтгэлийн бригадад 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд оосорлогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН