Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2016/00144

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч: оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн ******* холбогдох

Тэтгэмжийн зөрүү 5000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1981 оны 07 сараас 2015 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ******* эмнэлгийн хүүхдийн тасагт сувилагч, өрхийн эмнэлгийн сувилагчаар тасралтгүй 33 жил ажиллаж байгаад 2015 оны 03 сарын 02-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон. 2014 оны 06 сард тэтгэврийн дараах тэтгэлэгт хамрагдахад холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгснөөр 2014 оны 08 сард Эрүүл мэндийн тухай хуулийн 29, 19 дүгээр зүйлд тус тус зааснаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1860000 төгрөгийг авах ёстой байснаас 13600000 төгрөгийг өгч үлдэгдэл 5000000 төгрөгийг өгөөгүй тул Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д.******* нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас тэтгэмжийн зөрүү 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3219300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* 11780700 төгрөгийг төлөхөөр болсон. Энэ талаар нэхэмжлэгч маргаангүй гэдгээ илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн сайдын 2015 оны 1а/4143 дугаар албан бичгээр 2015 онд тэтгэвэрт гарч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дах заалтын дагуу тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг ******* өгсөн. Энэ жагсаалтад Д.*******д нийт 15287300 төгрөгийг олгохоос 2015 онд 13506636 төгрөгийг, 2016 онд 1780700 төгрөгийг олгохоор хуваарилсан тул 2016 оны 03 сард үлдэгдэл 1780700 төгрөгийг өгнө. Д.******* нь улсад нийт 33 жил ажиллаж, энэ хугацаанд тооцсон тэтгэмжийг авсан байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Д.******* нь ******* холбогдуулан тэтгэмжийн зөрүү 5000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас тэтгэмжийн зөрүү 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3219300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* 11780700 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Зохигчийн тохирсон хугацаанд хариуцагчийн төлөөлөгч шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94900 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хуульд зааснаар хариуцагчаас 47450 төгрөгийг, төрийн сангийн данснаас 47450 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас тэтгэмжийн зөрүү 5000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 3219300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгч 1780700 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг үй .

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5- зааснаар ийн ид төлсөн 94900 өгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас 47450 төгрөгийг, төрийн сангийн данснаас 47450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6- зааснаар энэхүү захирамжийг хариуцагчийн төлөөлөгч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Л.НАРАНГЭРЭЛ