Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/01039

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/01039

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** оршин суух, Т Мын П,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/0977/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.П нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие М.П нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1969 онд Мын ууган хүү болон мэндэлсэн бөгөөд Жаргалант сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 7 дугаар ангийг 1984 онд төгсөж, ар гэрийн гачигдпаар сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжгүй болж Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд туслах малчнаар 1984 оноос ажиллаж эхэлсэн. Би 1985 онд 16 насанд хүрч албан ёсоор нэгдлийн гишүүнээр элсэн орсон билээ. Түүнээс хойш малчнаар тус нэгдэлд 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг дуустал буюу цэргийн албанд татагдах хүртлээ малчнаар ажиллаж ирсэн юм.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулсан.

Иймд М.П миний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Т овогт Мын Пын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 1985-1986, 1989 оны тушаал шүүж үзэхэд М.Пыг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/763 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай 44 дугаартай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 3/318 дугаартай Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан албан бичиг, Ма овогтой Пын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан 1986 оны 1-10, 12 дугаар саруудын цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлээс Мын Пад олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-10 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Д, Б.С нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч М.Пын ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын М.Пад холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаар лавлагааг, Батлан, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архиваас тус тус М.Пын цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагаа, цэрэгт татагдах болон халагдах үеийн анкетыг гаргуулж тус ту нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26-43 дугаар хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.П нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.П нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч М.П нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Ма овогтой Пад Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн захиргаанаас нээж олгосон 1985 оны 1-6, 8-10, 12 дугаар сар тус бүр, 1986 оны 1-10, 12 дугаар сар тус бүр, 1987 оны 1-9 сар тус бүр бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Нэг.мал аж ахуйн 1 хэсгийн 162 саальчид, малчид, 2 хэсгийн 90, 3 хэсгийн 91, 4 хэсгийн 70, 5 хэсгийн 156, 6 хэсгийн 75 малчин бүгд 644 нэгдлийн малчин гишүүдийг 1987 оны ээлжийн амралтыг хавсралтаар 1987 оны 11 дүгээр 1-ний өдрөөс тус бүрийн амралтыг ажлын 15 хоногоор олгосугай. ... 30. М.П, амрах хугацаа 15/VI. гэх бичилт бүхий Нэгдлийн гишүүдийн амралт олгох тухай 44 дугаартай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5, 33 дугаар хуудас),

Ма овогтой Пын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан 1986 оны 1-10, 12 дугаар саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Ма овогтой Пын Хаягийн хуудас №7 баримтын 10 дугаарт хаана ямар ажилтай гэх хэсэгт Жаргалант сум 3р бригад малчин, 14 дүгээрт хуудас бичсэн он гэх хэсэгт 1986 сар гэх хэсэгт 01 өдөр гэх хэсэгт 19 бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Ма (Муанаа)-ын П БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 29-нй өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 611984 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилт бүхий 18/16110 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын овог нэр гэх хэсэгт Ма П, ...цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар ажил хийж байсан гэх хэсэгт 3 дугаар бригадад 1981 оноос эхлэн хоньчин ... гэх бичилт бүхий баримтад Батлан хамгаалахын төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 43 дугаар хуудас)

Гэрч Ц.Дгийн: ... М.П нь хүүхэд байхаасаа аавтайгаа хөдөө мал маллаж байсан. . гэх мэдүүлэг,

Гэрч А.Доржсүрэнгийн: ... Сургуульд сурч эхэлсэн үеэсээ танина. Гэр бүлийн байдлаас шалтгаалаад бага ангиасаа мал маллаж эхэлсэн. Багаасаа цэрэгт явах хүртлээ найзалж, нөхөрлөж байсан. гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч М.П нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.Пын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн 3 дугаар бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН