| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/04439/И |
| Дугаар | 102/ШШ2024/04395 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/04395
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн Т овогт Л.Г /РД:********/, Монгол улсын иргэн Д овогт О.А /РД:********** / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү А.Очгэрэлийг эх Л.Г-н асрамжид, 2011 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин А.О-г эцэг О.А-ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэрлэгчид харилцан бие биенээсээ тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026668 дугаарт бүртгэлтэй, БГД-ийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах орон сууцыг О.А-н өмчлөлд хэвээр үлдээж, хариуцагч О.А-с уг орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 50,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Л.Г-д олгож, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 30,000,000 төгрөгийг, 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэх 20,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг хариуцагч О.А-д даалгасугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Л.Г, О.А нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА