Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2015/00279

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын **************д холбогдох

 32.872.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөл***************өгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***************, хариуцагч П.Амарсайхан, хариуцагчийн өмгөөлөгч ******************* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *********************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

********************* нь манай сувилалын махны хэрэглээг хангах санал тавьсаны үндсэн дээр 2000 кг хонины мах 1кг-4500 төгрөг, 2000 кг үхрийн мах 1кг-5000 төгрөгөөр дээд зэргийн чанартай мах нийлүүлэхээр аман хэлцэл байгуулсан.************** нь мах хямд байгаа дээр худалдан авч нөөцлөнө гэсний дагуу 2013 оны 11 сарын 22 нд махны нийт төлбөр болох 19.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ***************** нь чанаргүй мах нийлүүлсэн ба дахин нийлүүлэхээс татгалзсан тул аман хэлцэлээс үүдэн гарсан бүхий л хохиролыг нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна. ************ нь 5 удаагийн махны нийлүүлэлт хийсэн бөгөөд нийлүүлсэн мах нь чанарын шаардлага хангахгүй муудаж хөгцөрсөн, хатсан, хадгалалтын горим алдагдсан мах байсан. *************** нь дээд зэргийн чанартай мах нийлүүлнэ гэж тохирсон боловч чанаргүй мах нийлүүлсэн тул нийт нийлүүлсэн махны үнийн дүнг 1.000.000 төгрөг тооцон хасч үлдэгдэл 18.000.000 төгрөг, 2014 оны 1 сараас 6 сарын 20 хүртэлх махны хэрэглээг хангахаар тохирч тохиролцоондоо хүрээгүйн улмаас 2014 оны 3 сарын 17 ноос илүү өндөр үнээр мах авч хэргэлсэн нь компанид их хэмжээний хохирол учруулсан. 2014 оны 3 сарын 17 ноос эхлэн 1 кг тутамд 2.800 төгрөгөөр илүү үнэтэй мах худалдан авсан. **************ы хариуцлагагүй байдлаас үүдэн гарсан хохирол болох 4.000 кг мах 1кг тутамд 2.800 төгрөгөөр тооцож нийт 11.200.000 төгрөг, манай компани ХААН банкнаас зээл авсан ба махны тооцоог зээлийн мөнгөнөөс олгосон. Иймд нэг сарын 1.7 % ийн хүү буюу 3.672.000 төгрөг, нийт 32.872.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*************аар манай компаний захирал ************ мах бэлтгэн нийлүүлүүлэхээр тохиролцсон. Миний хувьд энэ асуудалд оролцох эрх мэдэлгүй. Харин ирсэн махыг хүлээн авдаг байсан. *****************аас ирүүлсэн мах нь чанарын шаардлага хангахгүй туранхай муу мах байдаг байсан. Өвөл манай сувилал ажилдаггүй. Амрагч байдаггүй харин засварын бригадууд байдаг байсан. Тэдний хоолны махыг тэр ирсэн махнаас өгдөг байсан. Тэр бригадын хүмүүс болон тогооч нар нь ямар муу мах өгдөг юм. Бид нар барилгын засварчид гээд ийм мах идэх ёстой юмуу гайгүй мах өг гэж байнга хэл ам болдог байсан. Нийт 5 удаа мах ирсэн. Сүүлд 2014 оны 3 сарын 14 нд ирсэн мах нь харалсан, үс ургацан мах ирэхээр нь аваагүй буцааж явуулсан. Тэгээд захиралууд сувилал дээр ирчээд ******************ыг бүх махаа аваад ир үзэж хараад ярилцая гэхэд ирээгүй. Тэгээд захиралууд яриад өөр хүнээс мах авч эхэлсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ************* хууль зүйн дүгнэлтэндээ:

Иргэн********************аас Иргэний хуулийн 243, 219-р зүйлийн 219.1-д заасны дагуу 32872000 төгрөг гаргуулах үндэстэй гэж үзэж байгаа. Учир нь Шаргалжуут рашаан сувилал ХХК болон Амарсайхан нарын хооронд 2012 оны 12 сарын 27-ны өдөр гэрээ байгуулагдсан. Хэрэв **************** гэрээний дагуу чанарын шаардлага хангасан мах нийлүүлсэн байсан бол энэ асуудал үүсэхгүй байсан. Чанарын шаардлага хангаагүй мах нийлүүлсэн учир 32872000 төгрөгийн хохирол учирч нэхэмжилсэн байгаа. Нийт 920 киллграмм мах нийлүүлсэн хэдий ч өөрөө гардаж аваачиж өгч байгаагүй, дандаа замын хүмүүсээр явуулж байсан. Амарсайхан нь чанарын шаардлагаа хангалтгүй биелүүлсэний улмаар уг маргаан гарсан. Иймд уг маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 Хариуцагч ***************шүүхэд гаргасан тайлбартаа:

Би Шаргалжуут рашаан сувилал ХХК-тай 2010 оноос эхлэн мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа. 2013 оны 11 сард Түмэндэмбэрэл захирал мах нөөцлөх санал тавьж миний дансруу 19.000.000 төгрөг шилжүүлж уг мөнгөөр 2013 оны 11 сарын 27 ноос 2014 оны 2 сарын 6 ны хооронд 2.140 кг үхэрийн махыг 5.000 төгрөгөөр, 1.657 кг махыг 4.500 төгрөгөөр худалдан авч 990 кг хохины махыг шулаж нөөцөлсөн. Уг нөөцөлсөн махаа 2013 оны 12 сарын 1 ний өдрөөс 2014 оны 2 сарын 28 ны өдөр хүртэл ***********-ийн ерөнхий менежер *************ын зоорины мөнгөнд хэмнэлт хийе гэсэн хүсэлтээр өөрийн байшинд хадгалсан. Баяшинд хадаглагдаж байсан махыг менежер Батболд, нягтлан ************ түүний нөхөр нар удаа дараа ирж чанар байдалтай нь танилцаж мах авч байсан. Зоорьний эзэн ************тай менежер ***************** махаа зооринд хийхээр тохиролцсон гээд 2014 оны 2 сарын 20 хийх гэсэн боловч З.Шарав нь Япон улсруу явсан байсан. 2014 оны 2 сарын 28 ны өдөр махыг зоорь руу зөөсөн. Зооринд хийснээс хойш 2014 оны 3 сарын 4 ний өдөр нягтлан бодогч ***************** нөхөрийн хамт ирж мах аваад бүх махаа харж танилцаад явахдаа махны чанар, хадаглалтын талаар ямар нэг санал хэлээгүй. Нөөцөлсөн махнаас нийт 6 удаа авахаар ирэхдээ ямар нэг санал хэлээгүй. Миний бие тохирсон ёсоор цаг хугацаандаа чанар сайн, тарган махыг гэрээний дагуу бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл бэлтгэсэн махыг өөрийн буруугаас цаг хугацаандаа махаа аваагүйгээс муутгасныг иргэн миний буруу болгож байгаад би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч ******************* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би ******************-тай 2011 оноос жил гаран хамтарч ажилласан. 2013 оны 08 сард гэрээ шинэчлэгдэж, Түмэндэмбэрэл захирал 08 сард ирээд ирэх хавар мах үнэтэй байх гээд байна 4-5 тонн мах нөөцөлмөөр байна гэсэн. Тэгээд 11 сард дахин ярилцаж мах нөөцлөхөөр болоод 19.000.000 төгрөг махны үнэ гэж надад шилжиж ирээд 7 хоногийн дотор би махыг худалдаж авсан. 12 сарын 01-нд би махаа авчихсан байхад ерөнхий менежер ********************* ирээд махны чанар байдлыг хараад зургыг нь аваад явсан. Би махны зоорины талаар ярихад өвлийн цаг болохоор махыг танай байранд хадгалах боломж байна уу, цагаан сар дөнгөж өнгөрөөгөөд авъя гэж хэлсэн. Энэ дагуу би зоорины хүнтэй ярихад 800000-1000000 төгрөг гэж хэлэхэд нь Цагаан сар хүртэл хадгалахаар болоод хадгалуулсан. Цагаан сарын дараа нярав *******************, захирлын жолооч Гаяа нар ирээд хийхээр ирэхэд зоорины Шарав япон явсан байсан, эхнэртэй нь холбогдоход цагаан сарын дараа бол гэж хэлсэн. Тэгээд Цагаан сарын дараа 2 сарын 28-ны өдөр Шарав ирээд зоринд махаа хийх болоход Шаргалжуутаас хүн ирж чадахааргүй боллоо гээд тамгаа явуулсан байсан. Би тамгыг бүх махан дээрээ дараад зооринд хадгалуулсан. Энэ хугацаанд *************, *****************, Алимаа нөхөртэйгээ, ******************өөрөө ирж нийт 5 удаа мах авсан. Цагаан сараар ******************* захирал золголтоор ирэх үед махны чанарыг харуулах гэхэд эргээд уулзъя гээд уулзаж чадаагүй. Тэр үед харсан бол ийм асуудал гарахгүй. Зоорины талаарх асуудлыг менежер **********, *************** хоёр өөрсдөө амаар гэрээ хийсэн. Намайг хөдөө явсан хойгуур гурвалсан гэрээ үлдээсэн байсан. Мөн ***********гэдэг хүнтэй Батболд өөрөө яриад хонины махыг шулаадах гэсний дагуу 70 хувийг нь шулах үед жолооч ***************** байсан. Би мах шулах ажилд оролцоогүй, шулуулах ажлыг нь хийж өгсөн. Намайг Шаргалжуутаас махаа аваад хүрээд ир гэж хэлэхэд нь машин хөлслөөд очиход захирлууд нь, **************эгч байсан. ********************захирлаас бусад нь байсан. Махыг үзээд 2-3 цаг болоод өгөхөөр болсон чинь махыг муу байна гэж хэлсэн. Тэгээд би****************** захиралтай уулзахад хүлээж бай гэхэд нь хүлээгээд удахаар нь хүү **************тэй нь уулзахад махны тухай асуудлыг дараа болъё гэж хэлсэн. Би махаа ачаад эргээд аймагт ирээд танидаг хүмүүстээ зээлээр өгсөн. Энэ хугааанд надад зардал их гарсан. Зооринд мах хадгалсан гээд Шараваас 07 сарын 01-ны өдөр нэхэмжлэх ирсэн. ************** эгч намайг утсаа авдаггүй гэж худлаа хэлж байна, ************** захиралтай ярих гэхээр утсаа авдаггүй байсан. Махыг зооринд байхад Энхтайван гэдэг хүн зургийг нь аваад явахад нь *************** захиралд үзүүлээд эргээд холбогдоно гээд холбогдоогүй алга болсон. Энэ асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад төлөх боломж байхгүй. Үхрийн нөөцлөсөн мах ерөнхийдаа харладаг боловч миний нөөцлөсөн мах чанарын шаардалага хангасан байсан гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч ********************** хууль зүйн дүгнэлтэндээ:

Амарсайхан нь гэрээнийхээ дагуу махыг тодорхой хугцааанд бэлтгэж, үүргээ гүйцэтгэсэн. *******************ийн ерөнхий менежер *****************, жолооч *************** нар *ыг мах бэ****************лтгэж хадгалж байгааг өөрийн биеэр ирж үзэж харж байсан. Энэ талаар баримтжуулсан. Гэрээний үүргээ биелүүлсэн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нярав********************* *нь энэ хэргийн талаар ямар нэгэн ойлголтгүй, мэдэхгүй. Гол мэдэх хүн нь менежер ***************** байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 Шүүх хуралдаанаар*******************ы тооцооны дэвтрийн хуулбар, гэрч * нарын мэдүүлэг, Жаргалант хиамны үйлдвэрийн 2014 оны 7 сарын 11-ний өдрийн нэхэмжлэх, 2013 о*******************ны 11 сарын 29-ний өдрийн Бэлтгэн нийлүүлэх гэрээ, орлогын баримтууд, ***********************ы нийлүүлсэн махны тухай Шаргалжут рашаан сувилал ХХК-ийн баримт, Шаргалжуут рашаан сувилалын төлбөрийн даалгаварууд, Хүрэлсүхээс авсан махны тооцооны өаримт, мах сэлтгэн нийлүүлэх гэрээ, махны чанар байдлын талаарх СД-ны бичлэг, зохигчийн шүүхэд гаргасан тайлбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч **************** нь хариуцагч*аас 32.872.0***************00 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хариуцагч хүлээсэн үүргээ зөрчөөгүй гэж маргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй байна.

 ****************ийн захирал ***************** иргэн ***************** нар нь 2000 кг хонины мах 1кг-4500 төгрөгөөр, 2000 кг үхрийн мах 1кг-5000 төгрөгөөр мах бэлтэгн нийлүүлэхээр аман хэлцэл хийж, гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон хүчин төгөлдөр хэлцэл байна.

 Хэлцэл хийсэнтэй холбогдуулж************************ нь мах бэлтгэлийн өртөг 19.000.000 төгрөгийг 2013 оны 11 сарын 22-ны өдөр *************ы дансанд шилжүүлсэн нь төлбөрийн даалгавараар нотлогдож байна.

 **************** нь мах худалдан авах 19.000.000 төгрөгийг хүлээж авсан ба захиран зарцуулсан нь мах худалдаж авсан, ажлын хөлс төлсөн, шатахууны зардалд зарцуулсан гэсэн өөрийн тайлбараар нотлогдож байна.

 ***************************** нь нийлүүлэж байгаа мах нь чанарын шаардлага хангахгүй муу байна сайн чанартай мах нийлүүлэх санал гаргаж талууд зөвшилцөлд хүрч чадаагүйгээс гэрээг захиалагчийн санаачлагаар цуцалсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй байна.

 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ажил дуусахаас өмнө захалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажл гүйцэтгэгчид орсон орлого үр шимийг хасаж учирсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч *******************ы бэлтгэн нийлүүлж ******************-ийн хүлээн авч хэргэлсэн 388 кг үхэрийн махны 1.940.000 төгрөг, 133.7 кг махны 601650 төгрөг нийт 2.541.650 төгрөгийг 19.000.000 төгрөгөөс хасч тооцох үндэслэлтэй байна.

 Мөн ************* нь Хаан банкнаас зээлсэн зээлийн мөнгөнөөс 19.000.000 төгрөгийг хариуцагч ***************д өгсөн. Тиймээс зээлийн хүүгийн 3.672.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх ба энэ талаар нотолж чадахгүй байна.

 Иймд хариуцагч ****************аас 16.458.350 төгрөгийг гаргуулж ***************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.413.650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн *************ы дэвтрийн хуулбар, гэрч ************** нарын мэдүүлэгийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэхь хэсэгт зааснаар хангахаас татгалзаж, шүүх хуралдаанд ************-ийн тогоочийг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 Шүүх хуралдаанд оролцох гэрч нь өөрийгөө нотлох иргэний баримт бичигийг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй, хүчингүй болгосон иргэний үнэмлэхний хуулбар, гэрэл зураггүй эрүүл мэндийн дэвтэрийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн нь хуульд нийцэхгүй байгаа тул шүүх хуралдааны танхимаас буцаан гаргаж оролцуулахгүй байхаар шийдвэрлэх нь үндэслэлтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэг, 355 дугаар зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ****************аас 16.458.350 төгрөг гаргуулж *****************-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16.413.650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322.310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 240.2***************41 төгрөг гаргуулж ******************-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч талууд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээршүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ Н.БААСАНБАТ