Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00027/И |
Дугаар | 131/ШШ2015/00032 |
Огноо | 2015-01-10 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 131/ШШ2015/00032
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч. Байгалмаа би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дуурсах ****** дугаар багийн ***** тоотод оршин суух ***** нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын *****р багт оршин суух ******* ****** холбогдох
Барааны үнэ 430.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 10 сарын 06-ны өдөр хянаад .
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Есөн-Эрдэнэ зах дээр ТҮЦ ажиллуулдаг юм. 2014 оны 03 дугаар сараас 7 дугаар сар хүртэл ***** нь надаас хүнсний зүйл зээлээр авч ээж араас ирнэ ирэхээр нь бөөнөөр нь өгнө би таныг хуурахгүй, би хилс хэрэгт ороод хэцүү байна. Хэлтэс дээр асуугдаад л байж байгаа хэргээ дуусахаар таны мөнгийг өгчихөөд л явна хэмээн хэлж байсан боловч өгөөгүй алга болчихсон. Надаас нийт 430.000 төгрөгийн хүнсний зүйл авсан. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
***** би нэхэмжлэлийн шаардлага болох 430.000 төгрөгнөөс 30.000 төгрөгийг татгалзаж, хариуцагч ******* 400.000 төгрөгийг авахаар тохирсон болно гэв.
Хариуцагч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ******* гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаас 400.000 төгрөгийг өгөхөөр тохиролцож эвлэрсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ******болон хариуцагч ****** нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 400000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 30.000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзсан байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ
1.Нэхэмжлэгч ****** болон хариуцагч ******* нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 400.000/ дөрвөн зуун мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13550 төгрөгнөөс 9000 төгрөгийг төрийн сангаас , хариуцагч ****** улсын тэмдэгтийн хураамжид 6725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг нэхэмжлэгч ****** мэдэгдсүгэй..
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч. БАЙГАЛМАА