Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2016/00143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ы

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг 2016 оны 01 сарын 26ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1956 онд төрсөн, өндөр настны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Баянхонгор аймгийн ******* сумын Улаан Оч нэгдлийн 4-р бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын Улаан Оч нэгдлийн 4-р бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Мөн түүний 1981 оны 05 сарны 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний нэрийг Цог гэж буруу бичсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 06 сарын 13-ны өдрийн 2496 дугаар лавлагаа, 1981 оны 05 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч нь Баянхонгор аймгийн ******* сумын Улаан-Оч нэгдлийн 4-р бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2013 оны 06 сарын 13-ны өдрийн 2496 дугаар лавлагаа, 1981 оны 05 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Ш.*******ы иргэний үнэмлэхэд *******ын *******, хөдөлмөрийн дэвтэрт *******ын Цог гэж /эцэг, эх/-ийн нэрийг зөрүүтэй бичсэн боловч түүний өөрийн нэр, төрсөн он, ажиллаж байсан аймаг, сум, нэгдлийн нэр зэрэг нь тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийн зэргийн жинхэнэ эзэмшигч *******ын ******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн зэргийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *******ын Цогт олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******ы Баянхонгор аймгийн ******* сумын Улаан Оч нэгдлийн 4-р бригадад 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                               Л.НАРАНГЭРЭЛ