| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00287/И |
| Дугаар | 131/ШШ2015/00277 |
| Огноо | 2015-06-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2015/00277
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *****************ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************************ад холбогдох
Ажлын хөлс 2720000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 06 дугаар сарын 09 ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие **************тай барилгын өргөтгөл хийх, блок цохих ажил хийхээр ажлын хөлсийг 4 сая төгрөгөөр амаар тохирон уг алыг бүрэн гүйцэтгэсэн юм. Үүнд 2014 оны 8 сарын 05ны өдрөөс 12 сарын 30 ны өдөр хүртэл нэг давхар байшинг 2 давхар болгон барьж барилгын өрлөг, шавар, дээвэр, дүүжин тааз, пилтон шал хийх, замаск зэргийг хийсний зэрэгцээ барилгад шаардагдах 1200 ширхэг блок хийж, арматур зангидах, шат, элс шороо ачих зэрэг ажлыг хийж байрыг ашиглалтанд өгсөн. Ажлын хөлсөнд үхэр-850000, ямаа-100000 хонь-150000, эм куртик-50000, бэлэн мөнгө-30000, бүгд 1280000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 2720000 төгрөгийг авах хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ****************** шүүхэд гаргасан тайлбартаа:
Би *************аас 1870000 төгрөг авахаас татгалзаж, 2015 оны 11 сард 850000 төгрөгийн үнэ бүхий идэшний сувай үнээ авахаар тохиролцлоо гэжээ.
Хариуцагч ************* шүүхэд гаргасан тайлбартаа:
Би **************т 2015 оны 11 сард 850000 төгрөгийн үнэ бүхий идэшний үнээ өгөхөөр тохиролцлоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************* нь хариуцагч *************тай барилгын ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж, ************* нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, энэ талаар зохигч талууд маргаангүй байна.
Нэхэмжлэгч ************** нь *************аас ажлын хөлс 2720000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1870000 төгрөгийг татгалзаж, хариуцагч *************** нь 850000 төгрөгийн үнэ бүхий идэшний сувай үнээг өгөхийг зөвшөөрч эвлэрсэн талаар зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч ************* нь *аа***********с ажлын хөлс 2720000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1870000 төгрөгийг татгалзсан, хариуцагч ************ нь 850000 төгрөгийн үнэ бүхий идэшний сувай үнээг өгөхийг зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төрийн сангийн данснаас 29235 төгрөг, хариуцагч **************аас 12475 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ***************т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч************* нь 2015 оны 11 сард 850000 төгрөгийн үнэ бүхий идэшний сувай үнээг нэхэмжлэгч ***************т төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ