Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2015/00276

 

 

Нэхэмжлэгч: Аж үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багт байрлах Баянхонгор аймгийн Өлзийт ноён оргил хоршоонд холбогдох

 Зээлийн гэрээний үүргийн 70661500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 04 дүгээр сарын 08 ны өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч ********************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол улсын Эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол мал хөтөлбөрийн 3.5.1 дахь зорилт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 07 ны өдрийн А/118 дугаар тушаалыг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2011 оны 07 дугаар сарын 09 ний өдрийн №ТЭ2011/02 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р багт байрлах Өлзийт ноён оргил хоршооны агуулахын 144 м.кв барилга, дэлгүүрийн 62 м.кв барилга, дэлгүүрийн 0.5 га газар, хадлангийн зориулалттай 40 га газруудыг тус тус барьцаалж нийт 45000000 төгрөгийг 72 сарын хугацаатай хүүгүйгээр зээлээр авсан. Гэвч үндсэн зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул зээлийн гэрээнд заасны дагуу гэрээг цуцалж, Өлзийт ноён оргил хоршооноос үндсэн зээлийн үлдэгдэл, алданги болон нотариатын төлбөр нийт 70661500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч ************************ шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай хоршоо нь Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2011 онд 45000000 төгрөгийн зээл авсан нь үнэн бөгөөд 2014 оноос эхлэн төлөх хугацаа хэтэрч байгаа юм. Иймд хугацаа хэтэрч байгааг 2015 онд багтаагаад үлдсэн нь зээлийн графикаараа 2016, 2017 онд төлөгдөх юм. Иймд бид Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэхэмжилж байгаа 70661500 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ************************ нь Аж үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 45000000 төгрөгийг 6 жилийн хугацаатай, эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлээр аваад гэрээний дагуух үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зохигч талууд энэ талаар маргаангүй байна.

 Хариуцагч ************* нь зээлийн гэрээний үүргийн 70661500 төгрөгийг нэхэмжлэгч *************** зөвшөөрч уг хоршооны дарга ****************шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч Баянхонгор аймгийн Өлзийт ноён оргил хоршооны зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ****************** нь зээлийн гэрээний үүргийн 70650000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11500 төгрөг, нийт 70661500 төгрөгийг нэхэмжлэгч ********************* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч **************** 255628 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч ***************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй .

 

 ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ