Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01031

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01031

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: *** байрлах, Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Р Дгийн Хд холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 9,197,923.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 426,626.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,405.16 төгрөг, нийт 9,632,955.26 (есөн сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин тав төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 155/2024/01061/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М овогтой Д /РД:ХХ0000000/, Д овогтой Х/ РД:ХХ000000/ нар нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Гны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж Дугаар ЗГ4905130451 тоот Зээлийн гэрээ байгуулан 10,900,000 (арван сая есөн зуун мянга) төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.3% хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан болно.

Зээлдэгч М.Д нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсныг хамтран зээлдэгч Д.Х 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр банканд мэдэгдэж зээлийн хүүг зогсоох хүсэлт өгсөн.

Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчиж байгаа тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: /2024 оны 9 дүгээр сарын 12-ны байдлаарх/

1.Үндсэн зээлийн төлбөр- 9,197,923.67 төгрөг

2.Үндсэн хүүгийн төлбөр- 426,626.43 төгрөг

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр - 8,405.16 төгрөг

4.Хугацаа хэтрүүлсэн хоног-103

5.Нийт төлбөр- 9,632,955.26 (есөн сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Д.Хэс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний ээж М.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Гны Хөвсгөл салбараас 10,900,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Ар гэрийн шалтгаанаас одоог хүртэл төлж чадаагүй. 9,632,955 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Хд холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 9,197,923.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 426,626.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,405.16 төгрөг, нийт 9,632,955.26 (есөн сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин тав төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,632,955.26 (есөн сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,077 (нэг зуун жаран есөн мянга далан долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хэс 84,538.50 (наян дөрвөн мянга таван зуун гучин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 84,538.50 (наян дөрвөн мянга таван зуун гучин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Хд холбогдох үндсэн зээлийн төлбөр 9,197,923.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 426,626.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,405.16 төгрөг, нийт 9,632,955.26 (есөн сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин тав төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,632,955.26 (есөн сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин тав төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169,077 (нэг зуун жаран есөн мянга далан долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хэс 84,538.5 (наян дөрвөн мянга таван зуун гучин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 84,538.5 (наян дөрвөн мянга таван зуун гучин найман төгрөг таван мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН