| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2022/0187/Э |
| Дугаар | 2022/ДШМ/49 |
| Огноо | 2022-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2022/ДШМ/49
******* холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******
арийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 221001100171 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. /
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн урд талын авто зам дээр *******- улсын дугаартай “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч *******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч *******гийн 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* нь хохиролд 5.773.000 төгрөг төлсөн болохыг дурдаж,
-Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж,
-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,
-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч ******* давж заалдах гомдолдоо:
...Миний бие шүүх эмнэлгийн дүгнэлтийг буруу гэж үзэж байна. 2022.02.01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэвтэрт 100 хувь хүний асаргаанд суунги, тулгуур эрхтэн бүрэн эдгээгүй, юм түшиж явж байхад хөдөлмөрийн чадвараа алдаагүй, хүндэвтэр гэх дүгнэлт яагаад гаргаж байна вэ, энэ нь хүнд гэх дүгнэлт гарах болов уу, иймд эмнэлгийн дүгнэлтийг дахин шалгуулах хүсэлтэй байна.
Миний биеийн байдал маш муу, хэвтэрт эмчилгээнд эмнэлэг хооронд тээвэрлэж, хагалгаанд ороход сахиураар асарч байсан охин нь бага насны хүүхдүүдээ орхин, ар гэр, ажил, орлогоо алдан ажил хийхгүйгээр намайг асран халамжилж байгаа хүний хохирлыг яагаад барагдуулж өгөхгүй байна вэ, эсвэл жолооч ******* асрах халамжлах ёстой юм уу. Иймд намайг асарч байгаа г хохиролгүй болгож өгнө үү. Мөн миний өмгөөлөгчөөр ажилласан өмгөөлөгч нарын өмгөөллийн хөлсийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж давж заалдах шатны шүүхийн шатнаас оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт оруулж хүндэвтэр гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй оноштойгоор хохирогч дахин хагалгаанд орсон байгаа. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт яагаад өөрчлөгдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хохирогчийг асарч байсан түүний охины хохирлыг хангахгүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэм хорын хохирлыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг ноцтой зөрчсөн. Цаашид гарах хохирлыг нээлттэй үлдээх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******:
Байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:
Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулсан бөгөөд уг дүгнэлтэд талуудаас хэн ч гомдол гаргаагүй. Давж заалдах шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах боломжгүй. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж гомдлыг хангах үндэслэл байхгүй. Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Хохирогчийн охины нэхэмжилсэн хохирол нь албан ёсны баримтаар нотлогдоогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. .г гэрчээр асуухад “гэртээ хүүхдүүдээ асардаг” гэж хариулсан, энэ нь ажил хөдөлмөр хийдэггүй байсныг илтгэж байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******:
Байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Хохирогчийн гаргасан гомдолтой бүрэн танилцлаа. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг бүрэн тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин дүгнэлт гаргуулсан. Гэмтэл хугарлууд эхний дүгнэлттэй яг адилхан гарсан. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар яг тэр цаг үед илрээгүй байсан, сүүлд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн эргэлзээ бүхий зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлагын тал дээр шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь хуульд нийцсэн. Хохирогчийн нэхэмжлээд байгаа 9 сая төгрөг нотлох баримтаар нотлогддоггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч ******* холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч *******ийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” худалдааны төвийн урд талын авто зам дээр *******- улсын дугаартай “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хохирогч *******гийн 9.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* нь хохиролд 5.773.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багт байрлалтай “” худалдааны төвийн урд талын авто зам дээр *******- улсын дугаартай “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж биед нь баруун сүүжний тогооны урд баганын зөрүүгүй, зүүн умдаг ясны их биеийн зөрүүтэй, 2 талын суудал ясны зөрүүтэй ууцны 1-р нугалмын зөрүүгүй хугарлууд, дух, зүүн гуя, умдаг, зүүн өвдөгний цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт болжээ.
Дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн шүүгдэгч *******ийн хууль бус үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримт болох шүүгдэгч *******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2022.02.01-ний орой өөрийн машинтайгаа “” худалдааны төвөөс хүнсний зүйл авах гээд аюулгүйн тойргоор тойроод нэгдүгээр эгнээгээр явж байтал хоёрдугаар эгнээнд машин мөргөлдсөн байхаар нь тухайн машиныг хараад явж байсан чинь “” худалдааны төв орох чиглэлтэй явган хүний гарцаар нэг эмээ гарч явж байсан бөгөөд гараараа байж байгаарай гээд дохисон, тэгэхээр нь би хурдаа хасаад тоормос гишгэсэн боловч машин маань тухайн хүнийг мөргөсөн. Тэгээд би эхнэртэйгээ машинаасаа буугаад Дагмидмаа эгчийг шууд эмнэлэгт хүргэж өгсөн. Гарцаар гарч яваа хүнд зам тавьж өгөх үүрэгтэйг мэднэ. Энэ ослын шалтгаан миний буруугаас болсон” гэх мэдүүлэг,
-хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би тэр өдөр “” худалдааны төвийн урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байсан. Тэгээд цаанаас ирж байсан машиныг бага хурдтай явж байна гэж бодоод гараараа дохиод зам гарах гэтэл намайг мөргөсөн байсан. Тэгээд машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бууж ирээд намайг босгох гэсэн чинь би хөл дээрээ тогтох чадваргүй байсан. Дараа нь эмнэлэг рүү очиж үзүүлэхэд эхний шинжилгээнд миний аарцгийн болон нурууны яс хугарсан, умдаг яс няцарсан гэх онош тогтоогдсон. Энэ гэмтлийн улмаас би эмнэлэгт нэг сар, гэртээ нэг сар, нийт 2 сарын хугацаанд хэвтэрт байсан. Тэгээд 2 сарын дараа Дарханы эмнэлэгт очиж үзүүлсэн. Дараа нь Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлж байгаад 2022 оны 07 сарын 06-ны өдөр Дарханд ирсэн. Энэ хугацаанд надад санхүүгийн асуудал маш их тулгарсан. Миний биед толгой өвдөх, алхаж гишгэхэд хөл, нуруу, аарцаг өвдөх гэм мэт олон зовуурьтай болсон. Би маш их гомдолтой байна. Миний охин нь хувиараа гоо сайхны үйлчилгээ явуулахын тулд сард 300.000 төгрөгийн түрээсийн мөнгө төлдөг. Энэ түрээсийн мөнгийг 6 сарын хугацаагаар бодоод нийт 1.00.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн намайг осолд орсон үе буюу 2022 оны 02 сарын 01-ний өдрөөс хойш 6 сарын хугацаанд ажлаа хийх боломжгүй болсон. Өмнө нь ажиллаж байх үедээ өдөрт дунджаар 40.000 төгрөгийн орлоготой байсан. Энэ орлогыг 6 сарын хугацаагаар бодож нийт 7.200.000 төгрөгийн хохирол учирсан байна. Миний эмчилгээтэй холбоотой баримттай зардал 5.772.97 төгрөгөөс шүүгдэгч ******* нь 4.210.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 1.5*******.97 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Иймд миний зүгээс эмчилгээтэй холбоотой хохирол 1.5*******.97 төгрөг, намайг асрах хугацаанд охин д учирсан байрны түрээсийн төлбөр 1.00.000 төгрөг, 6 сарын орлого болох 7.200.000 төгрөг, нийт 10.5*******.97 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг,
-гэрч өгсөн: “...Аюулгүйн тойргоор эргээд “” худалдааны төв рүү орж хүнсний ойр зуурын зүйл авах гээд явж байсан юм. Тэгээд “Будда таун” талаас гарцаар гарч байсан хар өнгийн хүрэмтэй 60 гаран насны хөгшин хүн ганцаараа явж байсан бөгөөд манай машиныг хараад цаашаагаа даялаад явах шиг болсон. Тэгсэн манай нөхөр тоормос дарсан чинь мөргөчихсөн. Би тухайн үед жолоочийн эсрэг талын урд суудалд сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн /,
-гэрч гийн өгсөн: “Манай ээж “” худалдааны төв рүү хүнсний зүйл авах гээд явсан. Тэгээд 19.00 цагийн үед 9160995 гэсэн дугаарын утаснаас залгаад “ээж нь машинд мөргүүлээд эмнэлэг дээр ирчихсэн байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 90/,
-2022 оны 02 сарын 12-ны өдрийн №6 дугаартай ******* нь *******- улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолоочийн хариуцлагагүй үйлдэл болох гарцаар гарч буй явган зорчигчийг өнгөрүүлээгүй буюу 16.1 дэх заалтыг зөрчсөнөөс болсон байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 112/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай *******гийн биед баруун сүүжний тогооны урд баганын зөрүүгүй, зүүн умдаг ясны их биеийн зөрүүтэй, 2 талын суудал ясны зөрүүтэй ууцны 1-р нугалмын зөрүүгүй хугарлууд, дух, зүүн гуя, умдаг, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр ямар ч байрлалд үүсэх боломжтой. Учирсан гэмтэл нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүссэн нь Дархан-Уул аймгийн эгдсэн эмнэлгийн 2350 тоот өвчний түүх болон багажийн шинжилгээгээр тогтоогдож байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүү мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. *******гийн биед учирсан дээрх аарцаг ясны хугарлууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д заасан хугарлуудын ангилалд орохгүй байгаа тул хүнд зэргийн гэмтэлд хамаарахгүй болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1*******-164/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн -10/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад шүүгдэгч ******* нь 0.00 хувийн үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 14, 15/, хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 19-70/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 73-77/, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, шүүгдэгч *******ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан ял оногдуулахдаа гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, шүүгдэгчийн гэм буруу, үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулжээ.
Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт байгаа бүх баримтуудыг баримт тус бүрээр нь нэг бүрчлэн авч хэлэлцэн, шинжлэн судалж, нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг тооцон шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаас эмчилгээ, хоол хүнс, ахуйн хэрэглээний зардалд нийт 5.772.97 төгрөг зарцуулагдсаныг шүүгдэгч ******* төлснийг зааж, хохирогч нь дахин эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдсон тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хохирогч ******* нь давж заалдах шатны шүүхэд “...миний биед хүнд гэмтэл учирсан байхад хүндэвтэр гэх дүгнэлт гаргасныг зөвшөөрөхгүй, миний биеийн байдал маш муу, хэвтэрт эмчилгээнд эмнэлэг хооронд тээвэрлэж, хагалгаанд ороход сахиураар асарч байсан охин нь бага насны хүүхдүүдээ орхин, ар гэр, ажил, орлогоо алдан ажил хийхгүйгээр намайг асран халамжилж байгаа хүний хохирлыг барагдуулсангүй, намайг асарч байгаа г хохиролгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд дээрх зам тээврийн ослын улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсны улмаас хохирогч ******* нь удаан хугацаагаар эмчлүүлсэн, бусдын асаргаанд хэвтрийн дэглэмд эмчлүүлж байсныг үгүйсгэх боломжгүй нь хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээс харагдаж байгаа тул хохирогч *******гийн охин нь эхийгээ өвчтэй хугацаанд 6 сар байнга асарсан байх боломжтой ба хэрвээ нь ажилтай, орлоготой байсан, эхийгээ асраад ажлаа хийж чадаагүй, олох байсан орлогоо олж чадаагүй бол нь өөрөө холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй тул анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн 9.000.000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт хамаарахгүй гэж хэт өрөөсгөл, бодит амьдралд нийцэхгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг хаасан нь үндэслэл муутай заалт болсон ба харин нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бол шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байхаар байжээ.
Иймд шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулж, хохирогч *******, түүний охин нар холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг зааж, уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч *******гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаар шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хохирогч нь дахин хагалгаа, мэс ажилбар хийлгэсэн гэх боловч энэ нь дээрх зам тээврийн ослын үр дагавар, хор уршигтай холбоотой эсэх нь тодорхойгүй байх тул дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй, хэрэв хүнд хохирол учирсан нь баримтаар тогтоогдвол энэ тухай прокурорт хүсэлтээ гаргаж, шүүхийн шийдвэрийг дахин хянуулах эрхтэй байна.
Иймд хохирогч *******гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг:
“5. Хохирогч ******* нь бусдаар асруулсан асаргаа сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч ******* нь хохиролд 5.773.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч *******гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨХИЙ ШҮҮГЧ Б.МАЛАЙБААТАР
ЕРӨХИЙ ШҮҮГЧ Д.БУЯЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ