| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00286/И |
| Дугаар | 131/ШШ2015/00275 |
| Огноо | 2015-06-11 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 131/ШШ2015/00275
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-11-4 тоотод оршин суух хаягтай ВЮ82042470 тоот регистрийн дугаартай, Монгол овогт Сосорбарамын Галсанпунцагын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-34-23 тоотод оршин суух, ВЭ86122815 тоот регистрийн дугаартай, Бэсүд овогт Элбэгдоржийн Анхбаярт холбогдох
Гэм хорын 560.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 06 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХнь:
Нэхэмжлэгч************************ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2015 оны 5 сарын 19-ний өдөр Баянхонгор сумын 3-35-р гудамжны үзүүрт 58-31БНХ улсын дугаартай авто машинаа жолоодож явхад 40-25БНХ улсын дугаартай Калдина маркийн авто машиныг жолоодож явсан ***************** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалтыг зөрчин мөргсөн. ...иргэн **************ын буруутай үйлдэлийн улмаас миний авто машины урд карлон, цаап, амартизатор эвдэрсэн. Авто машинаа засварлуулахаар аймгийн засварчидад үзүүлсэн боловч япон авто машин энд засахгүй Улаанбаатар хотод засна гэсэн. Иймд миний авто машины эвдэрсэн эвдрэл болох 560.000 төгрөг болон Улаанбаатар явах зардал гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч **********************шүүхэд гаргасан тайлбартаа:
************************* миний бие 2015 оны 05 сарын 19 нд Баянхонгор сумын 3-34-р гудамжны үзүүрээр гарах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалтыг зөрчиж баруун гар талаас ирж явсан Мицубиши галант маркийн 58-31БНХ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн. ...тус авто машины эвдэрсэн хохирлыг ******************* миний авто машины албан журамын даатгалаар нөхөн төлбөр болох 560.000 төгрөгийг гаргуулахаар болсон. ...даатгалын байгууллага нь материал бүрдүүлж өгсөн өдрөөс хойш 45 хоногийн дотор шийдвэрлэж өгнө гэсэн хариу ирүүлсэн. Уг хохирлыг барагдуулах мөнгө нь шийдвэрлэгдсэн дариудаа ******************ийн дансруу орно. Даатгалын байгууллагаас 560.000 төгрөгөөс дутуу төлбөр өгвөл үлдэснийг нь би өөрөө өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч ************* нь хариуцагч **************т холбогдуулан машины эвдрэлийн хохиролд 560.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч *******************нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 560.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ************ын Улаанбаатар явах зардал гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үнэ тодорхойгүй, нэхэмжлэлийн үнийг тодорхойлж улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХнь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч **************** нь 560.000 төгрөгийг нэхэмжлэгч ******************т төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *************аас 8.725 төгрөгийг, төрийн сангийн данснаас 8.725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *************т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч ***********т мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ