Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2015/00315

 

Талуудын эвлэрлийг баталгаажуулах

 тухай

  Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат би

Өргөдөл гаргагч:  оршин суух хаягтай,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Уригдсан тал:  оршин суух хаягтай,  регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг хийж эвлэрүүлэн зуучлагчид 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 920 дугаартай шүүгчийн захирамжаар шилжүүлж, тус шүүх дэхь эвлэрүүлэн зуучлагчаас 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 200 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулж ирүүлсэн хэргийг 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Өргөдөл гаргагч П.******* тайлбартаа :

Би Б.*******тай 1992 онд гэр бүл болсон. 1998 оны 7 сарын 11-ний өдөр охин *******, 2000 оны 5 сарын 4 ний өдөр хүү , 2004 оны 09 сарын 11-ний өдөр хүү нарыг төрүүлсэн. Амьдралын эхний үеэс сайхан л амьдарч байсан. Сүүлийн үед гэр бүлийн хэрүүл маргаан гарангуут л ******* намайг зоддог болсон. Хэл амаар доромжилдог. Энэ асуудлаас болоод шүүхэд хандах болсон. Одоо эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад ярилцаад үр хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрлээ гэжээ.

Уригдсан тал Б.******* тайлбартаа :

Би П.*******тай 1992 онд гэр бүл болсон. 1998 оны 7 сарын 11-ний өдөр охин *******, 2000 оны 5 сарын 4 ний өдөр хүү , 2004 оны 09 сарын 11-ний өдөр хүү нар төрсөн. Амьдралын эхний үеэс сайхан л амьдарч байсан. Сүүлийн үед гэр бүлийн хэрүүл маргаан гардаг, миний уурыг хүргээд байдаг юм. Тэр үед нь би зоддог байсан нь үнэн. Эхнэр маань ч намайг хэл амаар доромжилдог. Одоо эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад ярилцаад үр хүүхдийнхээ ирээдүйг бодож амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрлээ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талууд болох өргөдөл гаргагч П.*******, уригдсан тал Б.******* нар нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр дээрхи маргааны талаар харилцан тохиролцож, өргөдөл гаргагч нь П.*******, уригдсан тал Б.******* нар нь гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэжлүүлэж, бие биеэ үр хүүхдээ халамжлан туслаж дэмжих үүргээ харилцан биелүүлж амьдрахаар 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 200 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан нь тогтоогдож байх тул энэхүү гэрээг баталгаажуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7, 741.8, 741.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Өргөдөл гаргагч нь П.*******, уригдсан тал Б.******* нар нь гэрлэлтээ цуцлуулахгүйгээр амьдралаа үргэжлүүлэж, бие биеэ үр хүүхдээ халамжлан туслаж дэмжих үүргээ харилцан биелүүлж амьдрахаар байгуулсан 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 200 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулсугай.

2. Өргөдөл гаргагч П.*******, уригдсан тал Б.******* нарт энэхүү захирамжийг биелүүлэхийг мэдэгдсүгэй.

3. Иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ