Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01030

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/01030

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *** оршин суух, Б овогт Цын Ц,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01028/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ц.Ц нь Хөвсгөл аймгийн Галт суманд 1964 онд Цын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Галт сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг төгсөж, Налайх дахь Техник мэргэжлийн дунд сургуульд өрмийн мастер мэргэжлээр суралцаж, 1985 онд төгссөн.

Сургуулиа төгсөөд хугацаат цэргийн албанд татагдаж 1986 оноос 1988 оны хооронд 2 жилийн алба хаасан.

Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл дахь Инженер хайгуул зураг төсвийн товчоонд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өрмийн мастераар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан.

Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн товчоонд ажиллаж байсан хугацааны баримт бичиг бүрэн олдохгүй буюу аймгийн архивт Хөвсгөл дахь Инженер хайгуул зураг төсвийн товчооны баримт шилжиж ирээгүй учраас холбогдох лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Ц.Ц миний Хөвсгөл дахь Инженер хайгуул зураг төсвийн товчоонд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өрмийн мастераар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Ц овогтой Цын иргэний үнэмлэхийн нотриатчаар гэрчүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Хөвсгөл аймгийн Хайгуул зураг төсвийн товчоо, Зурхайт пүүсийн баримт тус тус манай архивт шилжиж ирээгүй. ... гэх бичилт бүхий лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн тухай баримт, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ц овогтой Цт 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Налайх дахь техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас нээж олгож байсан 118282 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 469 дугаартай шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Мөрөн дэх Зураглалын экспедицийн даргын 1986 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 69 дугаартай Ажилд түр авах, ажилд өөрчлөн томилох, ажлаас чөлөөлөх тухай 1985 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 83 дугаартай Ажилд томилох тухай 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 97 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай Ажилчдыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай, 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-11, 22-24, 41-46 дугаар хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр З.Г, А.Д нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 33-39 дүгээр хуудас)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ц.Цын ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 16-21 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуулын Зураг төсвийн товчоонд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өрмийн мастераар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ц.Ц нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ц.Ц нь Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуулын Зураг төсвийн товчоонд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өрмийн мастераар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Ц овогтой Цт Налайх дахь Түлш эрчим хүчний газрын Техник мэргэжлийн дунд сургуулиас 1985 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нээж олгосон №118282 дугаартай, ...09. 1988 оны 10 сарын 27. Барилгын инженер хайгуул зураг төсвийн товчоонд өрмийн мастераар томилон ажиллуулав. Товчооны даргын 1988 оны 10 сарын 27-ны өдрийн 48 тоот тушаалаар. 10. 1989 оны 03 сарын 31. Өөрийн хүсэлтээр өрмийн мастерын ажлаас чөлөөлөв. Товчооны даргын 1989 оны 03 сарын 31-ний өдрийн 06 тоот тушаалаар. 11. 1989 оны 04 сарын 10. Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар томилон ажиллуулав. Үйлдвэрийн даргын 1989-4-14-ний өдрийн 42 тоот тушаал. 12. 1990 оны 01 сарын 07. Өөр газар шилжин ажиллах болсон тул нормын ажлаас чөлөөлөв. Үйлдвэрийн даргын 1990 оны 10 сарын 10-ны өдрийн 75 тушаалаар. ... гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн (хавтаст хэргийн 7, 22-24 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай 1. Барилгын болон бусад салбаруудаас нөгөө бригад, цех салбар дотроо шилжсэн хүмүүсийг I дүгээр хавсралтаар, шинээр ажилд орж байгаа болон ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. ... гэх бичилт бүхий Ажилчдыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хавсралтын 22 дугаарт Овог ба нэр гэх хэсэгт Ц Ц, мэргэжил гэх хэсэгт өрмийн мастер, ажиллах бригад гэх хэсэгт III бригад, ажилд орсон хугацаа гэх хэсэгт 10/IV гэх бичилт бүхий хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 45 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 75 дугаартай 1.Ажлаас халагдах өргөдлөө ирүүлсэн 3-р бригадын нормчин Ц.Цыг 20/I-ноос ... ажлаас чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн нэхэмжлэгч Цын ХААТР-1А маягтын 13 дугаарт мэргэжил гэх мэргэжил гэх хэсэгт өрмийн мастер, зэрэг гэх хэсэгт 4, ажилд орсон он гэх хэсэгт 1985, 14 дүгээрт Ажилладаг байгууллага гэх хэсэгт Мөрөн дэх Зураглалын экспидиз, ажилд орсон гэх хэсэгт 1985 он, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий хуулбарт байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

Гэрч З.Гийн: ...Ц.Ц нь Налайхын ТМС-ийг төгсөөд Барилгын зургийн товчоонд ажиллаж байсан. ...Миний бие тухайн үед инженер техникчэр 1988 оноос 1990 оныг хүртэл ажиллаж байсан. Тэгэхэд хамт ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч А.Дгийн: ...Ц.Цыг Инженер хайгуул, зураг төсвийн товчоонд ажиллаж байхаас нь таньдаг болсон. ...Тус товчоонд 1988 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан. гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 33-39 дүгээр хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Ц нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуулын Зураг төсвийн товчоонд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өрмийн мастераар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Мөрөн дэх Зураглалын экспедицийн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3.Налайхын ТМС төгсөж ирсэн ... Цын Ц нарыг 1985 оны 6 дугаар сарын 10-аас эхлэн өрмийн 65, 66, 67 дугаар бригадад өрмийн IV зэргийнмастераар тус тус томилон ажиллуулсугай. гэх бичиглэл бүхий Ажилд түр авах, ажилд өөрчлөн томилох, ажлаас чөлөөлөх тухай 69 дүгээр тушаал (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа Мөрөн дэх Зураглалын экспедицийн даргын 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2.Ц.Ц, Д, Н, Э нарыг цэргийн албанд явах, ... 6 дугаар сарын 01-нээр тасалбар болгон үүрэгт ажлуудаас нь чөлөөлсүгэй. гэх бичиглэл бүхий Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай 67 дугаар тушаал (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1988 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ...Ц.Цыг 24/IX-нөөс буудай буулгагчаар, ... тус тус түр томилон ажиллуулсугай. гэх бичиглэл бүхий Ажилд томилох тухай 83 дугаар тушаал (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),

Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны Гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа Хөвсгөл аймгийн гурил тэжээлийн комбинатын захиргааны 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1988 оны ургац хүлээн авалтын ажил дууссан тул түр ажилчдыг ажлаас нь чөлөөлөх ба зарим ажилчдын ажлыг өөрчлөн томилох тухай .... Ц.Цыг 29/X-нөөс ... чөлөөлсүгэй. гэх бичиглэл бүхий Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 97 дугаар тушаал (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас) баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ц.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б Цын Цын Хөвсгөл дахь Барилгын инженер хайгуулын Зураг төсвийн товчоонд 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд өрмийн мастераар, Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1989 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН