Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2015/00005/И |
Дугаар | 131/ШШ2015/00036 |
Огноо | 2015-01-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2015/00036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баацагаан сумын **** дугаар багт оршин суух, эмэгтэй, **** регистрийн дугаартай, ****** овогт ******** ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2014 оны 12 дугаар сарын 23 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Хаш-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1-р бригадад 1972-1990 онуудад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 1972-1989 оныг дуустал Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1-р бигадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1990 онд ажиллаж байсан байдлыг тогтоолгохгүй, нөхөн тооцуулсан гэв.
Шүүх хуралдаанаар ****** иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 1038 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, ХАА-н нэгдлийн гишүүний 1972 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1982 оны баярын бичиг, ****** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ****** мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
***** нь 1972-1989 онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгасан байна.
********* нь 1976 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 1038 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд 1976-1989 онуудад авч байсан цалинг нь бичсэн байдал, 1981 онд мал тууврын ажилдаа амжилт гаргаж 1982 онд шагнагдаж байсан баярын бичиг, ******* ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ******** мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Харин ****** 1972-1975 онуудад ажиллаж байсан байдлыг нь ХАА-н нэгдлийн гишүүний 1976 оны хөдөлмөрийн дэвтэрт 1972-1975 онуудад ажилласан хоног, авч байсан цалин хөлсийг тэмдэглэсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтрийг 1979 онд нээсэн, нөхөн бичилт бүхий дэвтэр байх бөгөөд 1972-1975 онуудад ажилласан байдлыг нь давхар нотлох бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул 1972-1975 онуудад ажиллаж байсан байдлыг нь тогтоож шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ****** овогт ****** 1976 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1972-1975 онуудад ажиллаж байсан байдлыг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ****** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ