| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01002/И |
| Дугаар | 155/ШШ2024/01027 |
| Огноо | 2024-10-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2024/01027
| 2024 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 155/ШШ2024/01027 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *** байрлах, Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Гийн Од холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,407,434 (нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 155/2024/01002/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.О нь Х ББСБ-тай 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 140000736365 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулсан ба зээлдэгч нь дээрх гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99920664 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Г.О нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөгийг сарын 3,2%-ын хүүтэй, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 670,000 төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 670,000 төгрөгийг сарын 2,9%-ийн хүүтэй тус бүр 1 сарын хугацаатай нийт 3 удаагийн 1,640,000 төгрөгийн зээл авсан бөгөөд хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.
Г.Оийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дараах тооцоотой байна. Үүнд:
| Зээлийн огноо | Авсан зээл | Зээлийн хүү /сар/ | Өнгөрсөн хугацаанд төлсөн | 2024.06.19-ний байдлаар | ||||
| зээлийн үлдэгдэл | хоног | зээлийн хүү | нэмэгдүүлсэн хүү | нийт дүн | ||||
| 2023.01.20 | 670,000 | 2.9% | 686,588 | 1276 | 516 | 488 | 0 | 1,764 |
| 2023.02.17 | 300,000 | 3.2% | 117,702 | 298,390 | 488 | 58,836 | 10,664 | 362,890 |
| 2023.02.17 | 670,000 | 2.9% | - | 670,000 | 488 | 311,344 | 56,436 | 1,037,780 |
| нийт дүн | 1,640,000 |
|
| 969,666 |
| 370,668 | 67,100 | 1,407,434 |
Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мсж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан ба ойрын хугацаанд төлж барагдуулна гэж тохиролцсон ч төлбөр төлөөгүй, үүргээ гүйцэтгээгүй байсаар байна. Х ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Г.Оээс гээлийн гэрээний үүрэг нийт 1,407,434 (нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв) тегрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.О нь Х ББСБ-аас 1,640,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэлд дурдсан 1,407,434 төгрөгийг төлж барагдуулна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х ББСБ ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М миний бие хариуцагч Гийн О /РЭ93031603/-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,407,434 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч 2024 оны 10 сарын 14-ний өдөр ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа.
Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь хариуцагч Г.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,407,434 (нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,407,434 (нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,389 (гучин долоон мянга гурван зуун наян ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оээс 18,694 (арван найман мянга зургаан зуун ерэн дөрөв) төгрөгийг, улсын орлогоос 18,694 (арван найман мянга зургаан зуун ерэн дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,407,434 (нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,407,434 (нэг сая дөрвөн зуун долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,389 (гучин долоон мянга гурван зуун наян ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оээс 18,694 (арван найман мянга зургаан зуун ерэн дөрөв) төгрөгийг, улсын орлогоос 18,694 (арван найман мянга зургаан зуун ерэн дөрөв) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН