Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2015/00274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2008 оны 10 сарын 29 ний өдөр төрсөн охин **********************эцгээр *ийг тогтоосугай.******************

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин **************ийг эх **************ын асрамжид хэвээр үлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин **********д сард 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг ************оос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

 4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.

 5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар энэ шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулсугай.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгч *ын улсын ***********тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 300 төгрөг, хариуцагч *ос 70200 т************өгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Дүүрэнжаргалд олгосугай.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч ********оос улсын тэмдэгтийн хураамжид 28627 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч талууд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ