| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00272/И |
| Дугаар | 131/ШШ2015/00273 |
| Огноо | 2015-06-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 131/ШШ2015/00273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *********************гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 05 сарын 21-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Пүрэвдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********************** шүүхэд гаргасан хүсэлтдээ:
1982 онд 1-р 10 жилийн сургуулийг төгсөөд 1983 онд Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэрт бичээчээр 6 сар ажиллаад Худалдааны ТМС-д явж 1 жил суралцаад 1984 оны 6 сард төгсөж ирсэн. 1984 оны 07 сараас 1987 оны 12 сар хүртэл ХБА-ийн трессийн Хүнсний 2-р дэлгүүрт худалдагчаар, 1987 оноос 1995 он хүртэл Баян-Овоо сумын ХБА-д худалдагчаар ажиллаж байсан. Иймд 1984 оноос 1990 он хүртэлх ажилсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ****************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрт бичээчээр 6 сар ажиллаад Улаанбаатар хотруу Худалдааны ТМС-т худалдагч мэргэжлээр 1 жил суралцаж төгссөн. Тэгээд 1984 оны 07 сараас эхлээд Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн Хүнсний 2-р дэлгүүрийн худалдагчаар 1987 оныг сүүл хүртэл ажилласан. 1987 оны эхнээс Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар 1995 он хүртэл ажилласан. 1995 онд Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн анги тарж байсан. Тэгээд 1995 оноос хувиараа хөдөлмөрлөж эхэлсэн. Одоо шүүхээр 1983 онд ажиллаж байсан болон 1984 оны 07 сараас 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэв.
Шүүх хуралдаанаар *********************гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 281 дугаар архивын лавлагаа, 1983 он, 1984 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийин даргын 1983 оны 08 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 125 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 99 дугаар, 1988 оны 04 дугаар тушаалуудын хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч******************нь ажиллаж байсан байдалаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
************* нь 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт норомчноор, 1984 оны 08 сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трест, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан болох нь 2015 оны 05 сарын 20-ны өдрийн 281 дугаар архивын лавлагаа, 1983 он, 1984 онуудад олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийин даргын 1983 оны 08 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 125 дугаар тушаалын хуулбар, Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1984 оны 99 дугаар, 1988 оны 04 дугаар тушаалуудын хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******************гийн 1983 оны 03 сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт норомчноор, 1984 оны 08 сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трест, Баян-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Н.БААСАНБАТ