Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 131/2015/00013/И |
Дугаар | 131/ШШ2015/00041 |
Огноо | 2015-01-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 131/ШШ2015/00041
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч. Байгалмаа би
Нэхэхмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, ****-р хороо ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р баг гэгээн шавь *****тоотод оршин суух ****** овогт ****** холбогдох
Гэрээний төлбөр 64.607 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2014 оны 12 сарын 23-ны өдөр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжпэгч ****** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
***** 91042505 дугаарын ярианы төлбөрийн үлдэгдэл болох 60107 төгрөг, нотриатын зардал 4500 төгрөг, нийт 64607 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн ****** нь ****** ХХК-нд ярианы төлбөр төлөх байсан төлбөрийг төлөлгүй, хугацаа хэтэрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу 2014.12.31- ний өдөр төлбөрөө төлсөн болно. НэхэмжЛэлийг биелүүлсэн болохыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч ****** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдуулан 64607 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч **** хүлээн зөвшөөрч биелүүлсэн байна.
Нэхэмжпэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч ****** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 64607 төгрөгийг хариуцагч ****** хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,-Д зааснаар нэхэмжлэгч ***** ХХК нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийгтөрийн сангаас, хариуцагч ******* 2275 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** ХХК-нд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн
асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА