| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 131/2015/00304/И |
| Дугаар | 131/ШШ2015/00316 |
| Огноо | 2015-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 131/ШШ2015/00316
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, эрэгтэй, регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох
Сум хөгжүүлэх сангаас зээлээр авсан зээлийн гэрээний үүргийн 4500000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 06 сарын 12 ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* авсан зээлд аймгийн Аудитын газрын акт тавигдаж төлбөрийг барагдуулах албан бичиг ирсэн. Үүний дагуу 2014 оны 06 дугаар сарын 20 ны дотор зохих дансанд төвлөрүүлэхийг албан тушаалтанд хариуцуулсан бичиг ирсний дагуу иргэнд удаа дараа хэлж шаардсан болно. Иймд зориулалт бусаар зарцуулсан иргэн ******* зээлийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Би ******* сумын сум хөгжүүлэх сангаас жижиг дунд үйлдвэрлэл явуулахаар 4500000 төгрөг авсан. Үүнийг 2015 оны 09 сарын 01 ний дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* нь ******* сумын ЗДТГазрын сум хөгжүүлэх сангаас загас консервалах төсөл хэрэгжүүлэх зориулалтаар сарын 0,25 хувийн хүүтэй, эргэн төлөх нөхцлөөр 4500000 төгрөгийг авсан, зохигч талууд энэ талаар маргаангүй байна.
Хариуцагч ******* нь зээлээр авсан 4500000 төгрөгийг нэхэмжлэгч *******т төлөхийг зөвшөөрч шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн хариуцагч ******* зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ******* нь загас консервалах төсөл хэрэгжүүлэх зориулалтаар ******* сумын ЗДТГ-аас зээлээр авсан 4500000 төгрөгийг нэхэмжлэгч *******т төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******аас 43475 төгрөг гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй .
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ