| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00393/И |
| Дугаар | 140/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 140/ШШ2024/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ............ тоотод оршин суух, ................ нэхэмжлэлтэй,
............ хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..........., нарийн бичгийн дарга ........ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ........ нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.........нь 1974 онд төрсөн, ам бүл 2, хүүгийн хамт У........... суманд оршин суудаг. Би ......... 1991 оноос эхлэн хамт амьдарч 1993 онд хүү .......... 1998 онд хүү ........, 2003 онд охин ........... нар төрсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд ........... нь 2012 оны 01-р сарын 02-ны өдөр нас барсан. Одоо малчнаар тэтгэвэр тогтоолгох гэхэд малын А дансны лавлагаа ........ нэр дээр гарсан тул шүүхээр хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох шаардлагатай байна. Иймд ........ хамтран амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .............йн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ........... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ........нь .......... хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр .........., ........... нар нь 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2012 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдний дундаас 1993 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү............, 1998 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ................, 2003 оны 3 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин .................нарын иргэний үнэмлэхүүд, ............архивын 2000 оны хүн ам, орон сууцны тооллогод ........ тэргүүлэгч өөрөө, 1968 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, ..........эхнэр, 1974 онд төрсөн, 25 настай, . 1993 онд төрсөн,......... 6 настай эрэгтэй, ............ 1998 онд төрсөн, 1 настай эрэгтэй гэх лавлагаа, 1998, 2003 онуудын ...............гийн төрөлтийн түүх, уг баримтад ...нөхрийн овог, нэр гэсэн хэсэгт .................. гэх бичилт, хамт амьдарч байхдаа авахуулсан фото зургууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
........ овогт ......... нь 2012 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ИБД-........... дугаарын нас барсаны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг талийгаач ..........тай хамтын амьдралтай байсан болох талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч .........ын өгсөн мэдүүлгийн: ............... нар 1991 онд хуримаа хийж байсан. Яагаад гэвэл би .......... аавтай нь найзууд хуримд нь очиж байсан. Ер нь аавынхаар их орж гардаг байсан болохоор сайн мэднэ. ............ ч мөн сайн мэднэ. ... гэх хэсэг,
гэрч ............ өгсөн мэдүүлгийн: ...1991 оны 6 дугаар сарын 04-нд гэр бүл болж хурим найраа хийж байсан. Би айл сахаалт байсан болохоор хуримд нь очиж байсан. ... эднийх гурван хүүхэдтэй, ......... Хоёр банди, нэг охинтой. ... эхний зураг бол талийгаач ........., том хүүгийн хамт гэртээ авахуулсан зураг байна. Дараагийн зураг нь ......... бага охин, том бандитайгаа авхуулсан зураг байна. Энэ 2010 оны үед авахуулсан зураг болов уу... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .............ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсгийн 135.2.14-д зааснаар ............, .......... нарыг 1991 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2012 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..........гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ