Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2015/00272

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянговь сумын***************************ы хүсэлттэй,

 Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 05 сарын 18ы өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Пүрэвдаваа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

**************************** нь 1984 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсныг архивын лавлагааг үндэслэн тогтоож өгнө үү. Тэтгэвэрт ороход 1 жилийн ажилласан жил дутсан учир хүсэлт гаргаж байна гэжээ.

 Хүсэлт гаргагч **************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Шүүх хуралдаанаар 2012 оны 12 сарын 13-ны өдрийн 862 дугаар архивын лавлагаа, 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 49 дугаартай нотариатчийн гэрчилсэн шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч *********** нь ажиллаж байсан байдалаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

****************нь 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 2012 оны 12 сарын 13-ны өдрийн 862 дугаар архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************гийн хүсэлт, хүсэлт гаргагч ************ы шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******************ы 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдрийг дуустлах хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай

  

ДАРГАЛАГЧ  Н.БААСАНБАТ