Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2024/03076

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,   тоотод оршин суух Б овогт Э Хгийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг,  тоотод байршилтай И р я ХХК /РД: /-д холбогдох,

 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч И р я ХХК-д холбогдуулан 6,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 И р я ХХК нь Япон хэлний сургалт явуулдаг Исургалтын төвтэй компани юм. Тухайн сургалтын төвийн захирал Ц.Пнь Э.Хгийн эгчид Япон улс руу дүүгээ тэтгэлэгтэйгээр үнэгүй сургах боломж байгаа зуучлалын хөлс 6,500,000 төгрөгийг төлөөд бичиг баримтаа өгөөд гэрээгээ хийхэд болно гэж хэлсэн. Захирал Ц.Пнь гадаад паспорт, иргэний үнэмлэх болон хорооны тодорхойлолт, ерөнхий боловсролын гэрчилгээгээ бэлдээд зуучлалын хөлсөө шууд хийчих гээд компанийнхаа Худалдаа хөгжлийн банкны дансыг өгсөн. Үүний дагуу Э.Х нь дээрх бичиг баримтаа бүрдүүлээд бүгдийг нь Ц.Прүү илгээж, 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр И р я ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкан дахь *тоот данс руу зуучлалын хөлс болох 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Япон улсын ямар ч сургууль руу зуучилсан зүйлгүй, хэлний сургалтад ч суулгалгүй ямар ч мэдээ мэдээлэл өгөөгүй тул 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буцааж авъя гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй болно. Зуучлалын хөлс болох 6,500,000 төгрөгөө буцааж авахаар удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө гэж хэлээд facebook хаяг болон утасны дугаарыг блок хийсэн болно.

1.2 Мөн И р я ХХК-ийн захирал Ц.Пнэхэмжлэгчийн эгч Э.Туулаас 6,000,000 төгрөгийг зээлдүүлээч гэж гуйсны дагуу нэхэмжлэгчээс 2023.7.18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.7.19-ний өдөр 2,000,000 төгрөг, Э.Туул нь 2023.7.18-ны өдөр 500,000 төгрөгийг дансаар, бэлнээр 500,000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгч Э.Х зуучлалын хөлсөнд 6,500,000 төгрөгийг И р я ХХК-ийн дансанд тусад нь шилжүүлсэн болно.

Иймд И р я ХХК-аас зуучлалын хөлс 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч И р я ХХК хариу тайлбартаа: ...2023.12.19-ний өдөр Голомт банкны И р я ХХК-ийн *тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны * тоот Э Т /эгчийн/ дансруу 6,000,000 төгрөгийн буцаалт хийсэн нь үнэн болно. гэж маргажээ.

 

  3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-4/, Дансны хуулга /хх-5, 16, 17, 18/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, Хариу тайлбар /хх-8/, Дансны хуулга /хх-9/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Э.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Япон улс руу тэтгэлэгтэйгээр үнэгүй сургахаар зуучлалын хөлс 6,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл Япон улсын ямар ч сургууль руу зуучилсан зүйлгүй, хэлний сургалтад ч суулгалгүй ямар ч мэдээ мэдээлэл өгөөгүй тул зуучлалын хөлсөнд төлсөн 6,500,000 төгрөгийг шаардах эрхтэй. гэжээ.

3. Хариуцагч И р я ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Э Т /эгчийн/ дансруу 6,000,000 төгрөгийн буцаалт хийсэн. гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Зохигчид 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг Япон улсад тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт зуучлах үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцон амаар гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Хгаас зуучлалын хөлсөнд 6,500,000 төгрөгийг хариуцагч И р я ХХК-д дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

4.2 Дээрх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийг Япон улсад тэтгэлэгтэй суралцахад зуучлах, нэхэмжлэгч нь тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, нэхэмжлэгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн уг гэрээ нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээний шинжтэй байна.

 

4.3 Зохигчид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан ба нэхэмжлэгч нь хөлс төлснөөр дээрх гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болжээ.

 

5. Хэлцэл байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

6. Хариуцагч И р я ХХК нь нэхэмжлэгчийг Япон улсад тэтгэлэгтэй суралцахад холбож өгөх үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь Япон улсад тэтгэлэгтэй суралцахад нэхэмжлэгчийг холбож өгсөн болохоо баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт Дараахь нөхцөл байдал байвал ... урьдчилан сануулах шаардлагагүй:, 226.1.1-т ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол; гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зуучлалын хөлсийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгааг гэрээнээс татгалзсан гэж үзнэ. 

 

Талууд гэрээ байгуулан нэхэмжлэгч зуучлалын хөлс төлснөөс хойш 8 сарын хугацаа өнгөрөхөд ямар нэг үр дүн гараагүй болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоод үр дүн гарахгүй болох нь тогтоогджээ.

 

8. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас зуучлалын хөлсөнд төлсөн 6,500,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

9. Түүнчлэн, нэхэмжлэгч нь зуучлалын хөлснөөс гадна 2023.7.18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023.7.19-ний өдөр 2,000,000 төгрөг, Э.Туулаас 2023.7.18-ны өдөр 500,000 төгрөгийг дансаар хариуцагчийн төлөөлөгч Ц.Пүрэвсүрэнд зээлдүүлсэн гэх тайлбар нь нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчийн ...2023.12.19-ний өдөр Голомт банкны И р я ХХК-ийн *тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны 471050638 тоот Эрдэнэжаргалын Туул /эгчийн/ дансруу 6,000,000 төгрөгийн буцаалт хийсэн нь үнэн болно. гэх тайлбар үгүйсгэгдэнэ. /хх-16-18/ Мөн хариуцагч И р я ХХК-аас зуучлалын хөлсөнд авсан 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Хд буцаан өгсөн талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй болно.

 

10. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол шинж нь хариуцагч нэхэмжлэгчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх байсан боловч энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул хариуцагч зуучлалын хөлс болох 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

11. Мөн хариуцагч И р я ХХК нь 2024.06.05-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж, 2024.6.12-ны өдөр хүртэл товлосон боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. Хариуцагч И р я ХХК-ийн төлөөлөгч Ц.Пд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын 2024.06.05-ны өдрийн тэмдэглэл, шуудан хүргэгчийн магадлагаа зэргээр тогтоогдсон.

 12. Иймд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И р я ХХК-аас 6,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Хд олгох нь зүйтэй.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И р я ХХК-аас 6,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Хд олгосугай.   

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ