| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0124/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2017-12-08 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхболд (ҮД:0369),
шүүгдэгч Ц.Асралт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ноёд овогт Цогоогийн Асралтад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601080355 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байрны 192 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн НЮ84063090 дугаартай, Ноёд овогт Цогоогийн Асралт нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо Нарлаг хүүхдийн Зуслангийн Ангараг бүлэгт амарч байсан нэр бүхий 11 хохирогчийн эд зүйлийг хулгайлсан. Үүнд:
1. Ц.Тэмүүлэнгийн 180.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн Самсунг загварын гар утас,
2. Б.Туяагийн 180.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн дэлгэц нь цуурсан Алкател загварын гар утас, 250.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн Айпон-4 загварын гар утас,
3. П.Оргилын 540.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг жи-7 загварын гар утас, 380.000 төгрөгийн үнэтэй DKNY брэндийн бугуйн цаг, 320.000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хуучин жинсэн өмд, 90.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг жинсен шорт, 90.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг даавуун өмд, 200.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг арьсан тэлээ, 80.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг цамц,
4. Ж.Тэргэлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн дэлгэц нь хагарсан Айпон-4 загварын гар утас,
5. Э.Мөнгөлөг-Одын 1.100.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн дэлгэц нь цуурсан Айпон-6 загварын гар утас, 130.000 төгрөгийн үнэтэй Касио брэндийн бугуйн цаг, 380.000 төгрөгийн үнэтэй саарал мөнгөлөг өнгийн Повербанк,
6. М.Энхтулгын 5.000 төгрөгийн үнэ бүхий төрийн банкны карт, 55.000 төгрөгийн үнэтэй арьсан түрийвч, бэлэн 36.000 төгрөг,
7. О.Золбаярын 220.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн Айпон-4 эс загварын гар утас,
8. М.Мөнхтөрийн 40.000 төгрөгийн үнэ бүхий бэлтгэлийн өмд 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй цүнх 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй жинсэн өмд 1 ширхэг, 90.000 төгрөгийн үнэтэй цагаан фудболк 3 ширхэг, 40.000 төгрөгийн үнэтэй ханцуйтай цамц 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэтэй кет 2 ширхэг, 280.000 төгрөгийн үнэтэй Самсунг нөт-3 загварын гар утас 1 ширхэг,
9. насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаагийн 230.000 төгрөгийн үнэ бүхий ягаан өнгийн гадуураа цэнхэр кейстэй дэлгэц нь хагарсан Самсунг галакси-3 загварын гар утас,
10. насанд хүрээгүй хохирогч О.Мөнхбатын 25.000 төгрөгийн үнэ бүхий хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэтэй саарал даавуун өмд 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэтэй саарал өнгийн найк брэндийн пүүз 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэтэй цайвар цэнхэн өнгийн ханцуйгүй сорочик 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн найк брэндийн шорт 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй хар хөх өнгийн цамц 1 ширхэг,
11. насанд хүрээгүй хохирогч М.Солонгын цагаан өнгийн дэлгэцний шилэн наалт хагарсан 280.000 төгрөгийн үнэ бүхий Айпон-4 эс загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэтэй Айпон-4 эс загварын гар утасны гадна гэр 1 ширхэг эд зүйлийг тус тус хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Асралт, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Асралт нь Налайх дүүргийн 6 дугаар хороо “Нарлаг” хүүхдийн Зусланд амарч байсан байрны дүү болох Билгүүнийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр эргэхээр очихдоо “Ангараг” бүлэгт амарч байсан,
1. хохирогч Ц.Тэмүүлэнгийн 180.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн Самсунг загварын гар утас,
2. хохирогч Б.Туяагийн 180.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн дэлгэц нь цуурсан Алкател загварын гар утас, 250.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн Айпон-4 загварын гар утас,
3. хохирогч П.Оргилын 540.000 төгрөгийн үнэтэй Самсунг жи-7 загварын гар утас, 380.000 төгрөгийн үнэтэй DKNY брэндийн бугуйн цаг, 320.000 төгрөгийн үнэтэй 4 ширхэг хуучин жинсэн өмд, 90.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг жинсен шорт, 90.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг даавуун өмд, 200.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг арьсан тэлээ, 80.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг цамц,
4. хохирогч Ж.Тэргэлийн 180.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн дэлгэц нь хагарсан Айпон-4 загварын гар утас,
5. хохирогч Э.Мөнгөлөг-Одын 1.100.000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн дэлгэц нь цуурсан Айпон-6 загварын гар утас, 130.000 төгрөгийн үнэтэй Касио брэндийн бугуйн цаг, 380.000 төгрөгийн үнэтэй саарал мөнгөлөг өнгийн Повербанк,
6. хохирогч М.Энхтулгын 5.000 төгрөгийн үнэтэй төрийн банкны карт, 55.000 төгрөгийн үнэтэй арьсан түрийвч, бэлэн 36.000 төгрөг,
7. хохирогч О.Золбаярын 220.000 төгрөгийн үнэтэй цагаан өнгийн Айпон-4 эс загварын гар утас,
8. хохирогч М.Мөнхтөрийн 40.000 төгрөгийн үнэтэй бэлтгэлийн өмд 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй цүнх 1 ширхэг, 50.000 төгрөгийн үнэтэй жинсэн өмд 1 ширхэг, 90.000 төгрөгийн үнэтэй цагаан фудболк 3 ширхэг, 40.000 төгрөгийн үнэтэй ханцуйтай цамц 1 ширхэг, 250.000 төгрөгийн үнэтэй кет 2 ширхэг, 280.000 төгрөгийн үнэтэй Самсунг нөт-3 загварын гар утас 1 ширхэг,
9. насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаагийн 230.000 төгрөгийн үнэтэй ягаан өнгийн гадуураа цэнхэр кейстэй дэлгэц нь хагарсан Самсунг галакси-3 загварын гар утас,
10. насанд хүрээгүй хохирогч О.Мөнхбатын 25.000 төгрөгийн үнэтэй хар хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэтэй саарал даавуун өмд 1 ширхэг, 100.000 төгрөгийн үнэтэй саарал өнгийн найк брэндийн пүүз 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэтэй цайвар цэнхэн өнгийн ханцуйгүй сорочик 1 ширхэг, 35.000 төгрөгийн үнэтэй хар өнгийн найк брэндийн шорт 1 ширхэг, 60.000 төгрөгийн үнэтэй хар хөх өнгийн цамц 1 ширхэг,
11. насанд хүрээгүй хохирогч М.Солонгын цагаан өнгийн дэлгэцний шилэн наалт хагарсан 280.000 төгрөгийн үнэтэй Айпон-4 эс загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэтэй Айпон-4 эс загварын гар утасны гадна гэр 1 ширхэгийг тус тус хулгайлж, нийт 6.031.000 төгрөгийн хохирол учруулсан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Асралтын: “... 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчим байрны гадаа сагс тоглож байгаад байрны дүү Билгүүнтэй таарахад “зуслан явлаа” гээд хэдэн ундаа авсан явж байсан. Би ундааг нь гуйж уугаад “чамайг зусланд очиж эргэн ээ” гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Билгүүн дүүг эргэхээр явах гэхэд машин олдохгүй, байрны дүү Гонгорын машиныг гуйж хамт Тэрэлжийн “Нарлаг” зуслан руу явсан. Замдаа Налайх дүүрэгт байрлах “Эврий дэе” гэх дэлгүүрээс хүнсний зүйл болон тамхи авсан. “Нарлаг” зуслан дээр 23 цаг 30 минут өнгөрч байхад очиж Билгүүн рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Өдөр нь утсаар холбогдоход “орой ирээд залгаарай” гэж хэлсэн юм. Зуслангийн үүдэнд жижүүр байгаагүй учир би зуслангийн байшин руу ороход Билгүүн байгаагүй, жижиг ширээн дээр баахан гар утас байсан. Тэгээд гэнэт авмаар санагдаад барьж орсон тортой зүйлсийг өрөөнд тавиад, гар утаснууд, 1 цүнхийг аваад өрөөнөөс гарч зугтаасан. Маргааш нь “Хархорин” захын утасны ченжинд бүх гар утсаа 80.000 төгрөгөөр зарсан. Хүний хуучин хувцсаар юу хийх юм бэ гэж бодоод 1 дүгээр хорооллын арын үерийн далан руу цүнхтэй хувцсаа хаясан. Тэгээд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн байцаагч Галтбаатар бид нарыг барьсан ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Тэмүүлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... 2016.08.01-ний өдөр Налайх дүүргийн 6 хороо Нарлаг хүүхдийн зусланд амрахаар ирсэн. Би Ангараг бүлгийн байранд 2016.08.02-ны шөнө 02 цагийн орчим амарсан. Тэгээд өглөө нь босоод орой унтахдаа дэрнийхээ хажуу талд тавьсан байсан Самсунг маркийн хар өнгийн гар утсаа хартал алга болсон байсан ба надтай хамт нэг өрөөнд байсан хүүхдүүдийн утас цүнх нь алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй, хичээл сургууль орох гэж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43, 216 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Туяагийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... өглөө 8 цагт босоод хүүхдүүдээ сэрээхэд Ангараг бүлгийн амарч байсан хүүхдүүдийн утас алга болчихсон. Тэгээд бид нар багш нарын өрөө ортол миний 2 гар утас бас алга болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч П.Оргилын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... өглөө босоод орны толгойн дээр байсан модон ширээн дээр байсан Самсунг Ж7 маркийн гар утас, цаг, орон доор байсан хувцастай цэнхэр өнгийн цүнх алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Хичээл сургууль эхлэх гэж байгаа учраас шүүх хуралд сууж амжихгүй ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51, 217, 2хх-ийн 1-3 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Тэргэлийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... Бид нар 2016.08.01-ний орой 00 цагийн үед унтаад өглөө 08 цагийн үед сэрэхэд манай өрөөнд амарч байсан Солонго гэх охин “утас алга болсон байна” гэхээр нь би орон дээр тавьсан утсаа хартал алга болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54 дүгээр тал/,
2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Хичээл сургууль орох гэж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55, 207, 218 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Мөнгөлөг-Одын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... шөнийн 02 цаг өнгөрөөд унтаж амарсан бөгөөд өлөө босоод хартал орон дээр байсан миний Айпон-6 голд маркийн гар утас, касёо брэндийн шаргал алтлаг өнгөтэй бугуйн цаг, утасны цэнэглэгч зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 57-58 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Ажил ихтэй байгаа учраас шүүх хуралд сууж амжихгүй ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59, 219 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Энхтулгын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... би Ангараг бүлгийн байранд 2016 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед амарсан. Би унтаж амрахаасаа өмнө дэрнийхээ хажууд өөрийн бор өнгийн дэлгэгдэж онгойдог арьсан түрийвчээ тавиад амарсан бөгөөд өглөө 08 цагийн үед сэрээд түрийвчээ үзтэл миний түрийвч алга болсон байсан. Өөр зүйл алга болоогүй ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 61-62 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Хичээл сургууль орох гэж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63, 205, 220 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Золбаярын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... өглөө 07 цаг 50 минутын үед сэрээд цэнэглэж орхисон утсаа үзтэл алга болсон байсан бөгөөд хамт өрөөнд байсан хүүхдийн гар цүнхтэй хувцас хулгайд алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-66 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Хичээл сургууль эхэлчихсэн суух ажихгүй байх ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 67 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Мөнхтөрийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... би Ангараг бүлгийн байранд байрлан 2016 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн үед амарсан. Өглөө 08 цагийн үед сэрээд орны доор байсан хар алаг хүрээтэй хувцастай цүнх, 2 пүүз дэрний хажууд байсан Самсунг Нөт-3 маркийн хар өнгийн гар утас алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-70 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Хичээл сургууль орох гэж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71, 208 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч М.Мичидмаагийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... орой 00 цагийн үед нэгдсэн журмаар бүгд амрахаар болоод өрөөндөө ороод орондоо орохдоо өөрийн гар утсаа орны хажууд байрлах модон шүүгээн дээр тавиад шууд унтсан. Ингээд өглөө 08 цагийн үед сэрэхэд хүүхдийн эд зүйлс алга болчихсон, би шүүгээн дээр тавьсан гар утсаа үзэхэд алга болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-75, 249-250 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Хичээл сургууль орох гэж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 76, 209 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Мөнхбатын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... 00 цагийн үед нэгдсэн журмаар бүгд амрахаар болоод өрөөндөө орондоо ороод чихэвчээ зүүгээд дуу сонсож байгаад 01 цаг өнгөрөөгөөд унтчихсан. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрэхэд орны доор хийсэн чемодантай хувцас маань алга болчихсон бас өрөөний хүүхдүүдийн эд зүйлс алга болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-80, 246-247 дугаар тал/,
2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Хичээл сургууль орох гэж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 81, 206 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Солонгын 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... ингээд би унтахдаа утсаараа дуу сонсож байгаад 01 цагийн үед орны хажууд байрлах модон шүүгээн дээр утсаа тавиад унтсан. Тэгээд өглөө 08 цагийн үед сэрэхэд миний утас алга болчихсон, хүүхдүүдийн бас эд зүйлс алга болчихсон байсан ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 84-85, 243-244 дүгээр тал/,
2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авлаа. Би шүүх хуралд сууж амжихгүй. Хичээл сургууль орох гэж байгаа ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 86, 210 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Батбаясгалангийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “... тэгээд утаснуудыг үзэж байгаад 4 ширхэг Айпон, 1 ширхэг самсунг галакси эс-3, скай маркийн 810 маркийн гар утаснуудыг аваад лангуунд өгч 80.000 төгрөг аваад нөгөө залууд өгсөн. ... тэгээд байж байтал цагдаа нар ирээд “хулгайн утас авсан байна” гэхээр нь нөгөө 2 хүний гар утасны дугаарыг авсан байсныгаа өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 88 дугаар тал/,
2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... тухайн үед Доржмижид бид хоёр тухайн залуугаас одоо сайн санахгүй байна 5 билүү 6 ширхэг асахгүй гар утаснууд 80.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг 80.000 төгрөгөө нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 5 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад гэрч П.Доржмижидийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “... Миний бие нь “Хар хорин” зах дээр хувиараа утас зардаг авдаг ажил хийдэг юм. 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед “Хар хорин” зах дээр ирээд найз Батбаясгалангийн хамт гадаа байж байхад нэг залуу хүрч ирээд “утас авдаг хүн байна уу, өгөх гэсэн юм” гэсэн. Тэгэхээр нь “утас чинь хаана байгаа юм бэ” гэхэд “Вест баарны зогсоол дээр байгаа” гэхээр нь дагаад очсон чинь үнэхээр Вест баарны зогсоол дээр 17-51 УБӨ улсын дугаартай элентра маркийн авто машин зогсож байсан. Уг машин дотор дахиад нэг залуу сууж байсан. Тэгээд бид хоёр дээр ирдэг бор залуу энэ утаснууд гээд нэг цүнхнээс гар утаснууд гаргаж ирсэн. Тэр 4 ширхэг Айпон, нэг ширхэг Самсунг галакси эс 3, Скей 810 маркийн гар утаснууд гаргаж ирэнгүүт нь “эдгээр утаснууд чинь хулгайн эд зүйлүүд биш биз дээ” гэж асуусан чинь “үгүй хулгайн утаснууд биш ээ” гэж тэр залуу хариулсан. Тэгэхээр нь “энэ утаснуудыг хэдээр өгөх юм бэ” гэхэд манай найз 3 ширхэг Айпоне, нэг ширхэг Самсунг галакси эс 3, Скей 810 маркийн утаснуудыг засварын хүмүүст өгөөд 80.000 төгрөгийг аваад нөгөө залууд өгсөн. Нэг ширхэг Айпоне 4 утас үлдэхээр нь би “энэ утаснууд хулгайн утаснууд байж магадгүй” гэж бодоод Айпоне 4 утсанд өөрийнхөө сем картаа хийж асаагаад буцаагаад унтраагаад хулгайн утас байвал хүмүүс нь надтай холбогдог гэж бодоод утсыг нь тэр хоёрт өгсөн. Тэгтэл тэр залуу Айпоне 6 маркийн гар утас байгаа талаар надад хэлсэн. Тэгэхээр нь би “аваад ир” гэсэн чинь “за” гээд явсны дараа цагдаа нар ирээд Батбаясгалан бид хоёрыг “хулгайн утас авсан уу” гэхээр нь “саяхан утас авсан” гээд тухайн хоёр залуугаас авсан утаснуудыг үзүүлсэн. Тэгээд нөгөө хоёр залуугийн гар утасны дугаарыг авсан болохоор цагдаа нарт дугаарыг нь өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 89 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Ц.Асралтын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... би сайн мэдэхгүй байна бараг 10 ширхэг утас Самсунг, Айпон маркийн утаснууд байсан. Тэгээд нэг том цүнх хажууд нь бас хувцаснууд байхаар нь хамж хийгээд гарсан өмд, цамц шортнууд байсан надаа таарахгүй байсан болохоор би хаячихсан юм. ... би гэм буруугаа хүлээж их гэмшиж байна, би дахиж ийм зүйл хийхгүй, би уг нь хулгай хийе гэж болоогүй. Билгүүн дээр очингоо Тэрэлжинд салхинд байж байгаад ирье гэж бодсон, тэгээд Билгүүнийг хайгаад олдохгүй, олон утаснууд харагдаад дээрээс нь 1 сартай нялх хүүхэдтэй мөнгө хэрэгтэй байсан учраас ийм зүйл хийчихлээ ...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132, 2хх-ийн 36-37 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /xх-ийн 4-6 дугаар тал/,
Хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 23, 27 дугаар тал/, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 30 дугаар тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31-39 дүгээр тал/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 132-142, 2хх-ийн 8-11 дүгээр тал/,
Ц.Асралтын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160, 221 дүгээр тал/,
Ц.Асралтын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 162 дугаар тал/,
Ц.Асралтын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 163-168, 173, 175, 177, 179, 185-186, 188 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ноёд овогт Цогоогийн Асралтад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь үндэстэй байна.
Учир нь Ц.Асралт нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд (хүүхдийн зуслангийн байр) нэвтэрч үйлдсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2-8 жилийн хугацаагаар хорих ялтай, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-6 сарын хугацаагаар баривчлах, 2-5 жилийн хугацаагаар хорих ялтай бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Асралтын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Улмаар Ц.Асралтад анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч нь 72 цаг хойшлуулшгүйгээр баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Ноёд овогт Цогоогийн Асралтад мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Ноёд овогт Цогоогийн Асралтыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Цогоогийн Асралтыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт тус тус зааснаар Ц.Асралтад оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Асралт нь 72 (далан хоёр) цаг хойшлуулшгүйгээр баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Асралтад оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 187, 189 дүгээр зүйлд тус тус зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийн биелэлтэд болон түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Тэнсэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,
болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан уг ялыг хүчингүй болгох эсэхийг тус тус шүүх шийдвэрлэхийг ялтан Ц.Асралтад мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Асралтад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ