| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03278/И |
| Дугаар | 102/ШШ2024/04507 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2024/04507
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “р” ХХК-д холбогдох 612,255,774.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Т” ХХК нэхэмжлэлийн шаардлага 612,255,774.22 төгрөгийг 103,225,774.22 төгрөгөөр багасгаж, үлдэх 509,000,000 төгрөгийг хариуцагч “М” ХХК хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 127,250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 127,250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 127,250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 127,250,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,219,229 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М.р” ХХК-иас 2,702,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА