| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01050/И |
| Дугаар | 155/ШШ2024/01010 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/01010
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/01010 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***д байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***тод оршин суух, Бын Бд холбогдох,
Төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал болох нийт 142,887 (нэг зуун дөчин хоёр мянга найман зуун наян долоо) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2024/01050/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дараа төлбөрт Postpaid MONGOLdoo 20(6.0) үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91380162 дугаарын эзэмшигч болсон.
Б.Б нь гэрээний үүргээ үл биелүүлж 91380162 дугаарын 2022 оны 12 сарын байдлаарх төлбөр 141,887 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Б.Бгаас төлбөрийн үлдэгдэл болох 141,887 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.11, 6.1.7 дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 141,887, нотариатын зардалд 1000 төгрөг нийт 142,887 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б овогтой Б нь 91380162 дугаар барьдаг тул ийм 142,887 мөнгөн торгуультай нь үнэн тул төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С ХХК-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С ХХК нь хэрэглэгч Б овогтой Б /РЭ92051015/-с Монголдоо 20 үйлчилгээний 91380162 дугаарын төлбөрийн үлдэгдэл болох 142,887 төгрөгийг гаргуулахаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд ажиллагааны явцад төлбөрөө бүрэн төлж барагдуулна гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулан төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал болох нийт 142,887 (нэг зуун дөчин хоёр мянга найман зуун наян долоо) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 142,887 (нэг зуун дөчин хоёр мянга найман зуун наян долоо) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,937 (дөрвөн мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 2,468.50 (хоёр мянга дөрвөн зуун жаран найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 2,468.50 (хоёр мянга дөрвөн зуун жаран найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Бд холбогдох төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал болох нийт 142,887 (нэг зуун дөчин хоёр мянга найман зуун наян долоо) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 142,887 (нэг зуун дөчин хоёр мянга найман зуун наян долоо) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,937 (дөрвөн мянга есөн зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 2,468.50 (хоёр мянга дөрвөн зуун жаран найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 2,468.50 (хоёр мянга дөрвөн зуун жаран найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН