| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01035/И |
| Дугаар | 155/ШШ2024/01009 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/01009
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2024/01009 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *** байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** оршин суух, Бгийн Ат холбогдох,
Төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал болох нийт 285,500 (хоёр зуун наян таван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр дараа төлбөрт Postpaid InLive 12 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 90345575 дугаарын эзэмшигч болсон.
Б.А нь гэрээний үүргээ үл биелүүлж 90345575 дугаарын 2023 оны 7 дугаар сарын байдлаарх төлбөр 281,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Б.Аээс төлбөрийн үлдэгдэл болох 281,000 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5, 6.9, 6.11, 6.1.7-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 281,000, нотариатын зардалд 4500 төгрөг нийт 285,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: С ХХК нь хэрэглэгч Б овогтой А /РЮ06252017/-с Монголдоо 20 үйлчилгээний 90345575 дугаарын төлбөрийн үлдэгдэл болох 285,500 төгрөгийн Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргасан бөгөөд ажиллагааны явцад төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй болно.
Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Ат холбогдуулан төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал болох нийт 285,500 (хоёр зуун наян таван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 285,500 (хоёр зуун наян таван мянга таван зуу) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,215 (есөн мянга хоёр зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 4,607.50 (дөрвөн мянга зургаан зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 4,607.50 (дөрвөн мянга зургаан зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ат холбогдох төлбөрийн үлдэгдэл, нотариатын зардал болох нийт 285,500 (хоёр зуун наян таван мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,215 (есөн мянга хочр зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс 4,607.50 (дөрвөн мянга зургаан зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 4,607.50 (дөрвөн мянга зургаан зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулж С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН