Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 131/ШШ2016/00136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  оршин суух, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум 7-р багт байрлах, ******* ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 4360000 төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******* барилгын засал чимэглэл хийх бригадыг ахлан 2013 оны 02 сарын 18-ны өдрөөс 2013 оны 03 сарын 26-ны өдрийн хооронд нийт 36 хоног ******* аймгийн ******* сумын Цэций хорооллын барилгын засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус хорооллыг байгуулах ажлын гүйцэтгэгч нь Э******* ХХК байсан бөгөөд ******* ХХК нь дээрх компанийн туслан гүйцэтгэгч байсан юм. ******* нь бригадын ахлагчийн хувиар өөрийн хариуцсан ажилчдын гүйцэтгэх ажлаас хамааран ******* ХХК-ийн удирдлагуудтай ажилчдын цалинг харилцан адилгүй тохиролцсон. Энэхүү тохиролцоог хийхдээ бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, урьд ажилласан хугацааныхаа цалинг бүрэн авч байсан учраас ямар нэгэн асуудал гарна гэж бодоогүй байна. ******* ХХК-иас нийт 4360000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 онд Эм Си эс компанийн туслан гүйцэтгэгчээр ******* хороололд манай компани заслын бригадууд авч ажилласан. Тухайн ажилд *******, түүний нөхөр нь байсан. Манай компанийн ажлыг *******аас өөр хүмүүс хийж, ******* ажлын хөлсийг нь өгсөн гэж байгааг зөвшөөрөхгүй байна. ******* нь 2 айлын өрөөний засварыг хийхээр тохиролцон 500000 төгрөг бэлэн авсан боловч бие өвдөж, даралт ихсээд гэх шалтгаанаар ажлыг орхиж явсан. Үүний дараа ******* аймгийн ******* суманд барилгын ажил хийж байгаа сураг дуулдсан. Манай ажилчид цалингаа буухаар тооцоо хийхээр дэлгүүрт зээл тавьдаг байсан. ******* нь дэлгүүрт 270000 гаруй төгрөгийн зээлтэй байсныг манай компани төлсөн. 2013 онд ажилласан ажилчдын цалинг тавьж тооцоо дууссан. *******ад ажлын хөлсний урьдчилгаа 500000, дэлгүүрт төлсөн 270000 төгрөг нийт 700000 гаруй төгрөгийг төлсөн тул *******аас нэхэмжилмээр байна. ******* нь өдрийн цалингаар тохирч ажиллаж байгаагүй, тогооч, нярав, харуул нар өдрийн цалингаар ажилладаг юм. Гэрээнд *******ын гарын үсэг байхгүй, манай компанийн гүйцэтгэх захирлын гарын үсэг биш, тамга дарж баталгаажуулаагүй учраас хүчин төгөлдөр бус гэрээ, манай инженер гарын үсгээ зураад бэлдсэн гэрээний загвар байна. Иймд *******ын нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, мөнгө тушаасан баримт, тайлбарууд, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ, гэрч *******, , нарын мэдүүлгүүд, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, компанийн дүрэм зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 4360000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ...ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээхээр, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар тус тус заасан байна.

Уг хэргийн 22-р хуудсанд ажил гүйцэтгэгчийн гарын үсэггүй гэрээг хавсаргасан боловч хариуцагчийн төлөөлөгч нь уг гэрээг *******тай байгуулаагүй, гэрээний загвар байсан гэж тайлбарласан ба гэрээний талууд барилгын заслын ажлыг амаар тохиролцон ******* ХХК нь нэхэмжлэгч *******ад 500000 төгрөгийг урьдчилан төлсөн, энэ талаар талууд маргаагүй, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д ...гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ, хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцохоор, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөхөөр тус тус заажээ.

Гэрээний талууд барилгын заслын ажил гүйцэтгэхдээ хуульд зааснаар тодорхой үр дүнгийн талаар тохиролцдог тул ажил гүйцэтгэгч ******* хийсэн ажлын үр дүнг ******* ХХК-д шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болон шилжүүлэн өгсөн талаар нотлох баримтгүй, захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан болохыг баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр асуусан гэрч *******гийн ...2013 оны цагаан сараас өмнө 18 хоног, 2013 оны 02 сарын 22-ны өдрөөс 40 гаруй хоног ажилласан, 18 хоногийн цалин, нийт 500000 төгрөгийн цалин авсан, ...тухайн ажлыг Одмандахтай хамтран хийсэн гэх мэдүүлэг, гэрч ын ...цагаан сар өнгөрснөөс хойш 1 сар ажилласан, замаск ажлыг хийгээд хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, гэрч ийн ...2013 оны цагаан сарын өмнө сар гаруй, цагаан сараас хойш сар гаруй ажилласан хугацааны бүх цалинг *******аас авсан талаар мэдүүлсэн бөгөөд ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд болон туслан гүйцэтгэгчийг оролцуулж болох ба энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч захиалагч болохоор хуульд заасан.

Нэхэмжлэгчээс өгсөн 6-8 дугаар хуудасны тайлбарууд, хх-13, 25-28 дугаар хуудсанд авагдсан баримтууд, хариуцагчийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болно.

Зохигчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар эзгүйд шийдвэрлэсэн болно.

Иймд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 4360000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84710 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн орлогод үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 4360000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84710 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.НАРАНГЭРЭЛ