Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2024/0321/З |
Дугаар | 128/ШШ2024/0451 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч нарын хоорондын нийгмийн даатгалын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч ******* холбогдуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч ийн ******* 2 дахь төрөлтийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг буруу бодсон 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн №*******, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хуудсыг[1] хүчингүй болгуулах, тэтгэмжийн зөрүү 14 537 685.43 /арван дөрвөн сая таван зуун гучин долоон мянга зургаан зуун наян таван төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг бодож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч ******* даалгах шаардлага гэж эцсийн байдлаар тодруулсан болно[2].
Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт өөрийн орлогоо 4 200 000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр мэдүүлж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай тухай гэрээг[3] Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын байцаагч *******тэй байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж эхэлжээ.
2.2.Улмаар нэхэмжлэгч 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр амаржиж[4], нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүссэнээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд /1994 оны/ заасны дагуу 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээсээ жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ 16 641 509.43 /арван зургаан сая зургаан зуун дөчин нэгэн мянга таван зуун есөн төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгөөр бодуулсан авсан байна.
2.3.Хожим тэрээр хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын байцаагч *******тэй 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах тухай гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд энэ тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 485 дугаар Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын в2-т заасны дагуу даатгуулагч эх нь тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу тооцсон дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд өөрөө, үлдэх 50 хувийг улсын төсвөөс сар бүр нийгмийн даатгалын төв байгууллагын холбогдох сангийн харилцах дансанд шилжүүлэхээр журамласан аж[5].
2.4. Харин нэхэмжлэгчийн хувьд 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалын сайн дурын даатгалыг төлж байх хугацаанд дахин жирэмсэн болж, нэхэмжлэгчийн жирэмсний тэтгэмжийг тооцуулахаар 2023 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандахад жирэмсний тэтгэмжид тус нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр жирэмсний тэтгэмжид 996 840 /есөн зуун ерэн зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийг[6] олгожээ.
2.5. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хоёр дахь хүүхдээ төрүүлж[7], Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын тэтгэмжийн байцаагч ******* дахин хандахад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр амаржсаны тэтгэмжид 1 106 984 /нэг сая нэг зуун зургаан мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг[8] олгохоор тооцоолжээ.
2.6.Тус тооцооллыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандсан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04/59 дүгээр Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь сайн дураар даатгуулагч ******* 2 дахь төрөлтийн жирэмсний тэтгэмжийг зөв тооцож олгосон байна[9] гэх хариуг өгсөн тул тэрээр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ас дамжуулан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч ийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн тооцоог эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: нь 2021 оны 3 дугаар сарын 31-нд амаржиж анхны охиноо төрүүлсэн бөгөөд ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 оны 6 дугаар сарын 7/ хуульд тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон ар тэтгэмж авах эрхтэй" гэж заасны дагуу 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарыг дуусталх хугацааны өөрөө мэдүүлж, сайн дураар нийгмийн даатгалын төрөл тус бүрд хамрагдсан шимтгэлээсээ жирэмсэн болон амаржсаны тэтгэмжээ бодуулан авч байсан.
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2 дахь хүүхдээ төрүүлэхээр жирэмсэн амаржсаны тэтгэмжээ авахаар Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газрын тэтгэмж хариуцсан байцаагчид хандахад 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд төлсөн шимтгэлээр тооцож 996,840 төгрөгийг олгосон.
нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр амаржиж охинтой болсон бөгөөд төрсний дараах тэтгэмжээ авахаар дахин тэтгэмжийн байцаагч ******* хандахад мөн адил бодож 1,106,984 төгрөг нийт төрөхийн өмнөх болон төрсний дараах тэтгэмжид 2,103,824 төгрөгийг олгосон нь дараах үндэслэлээр буруу гэж үзэж байна.
- Охин нь 2021 оны 3 сарын 31-нд амаржсан бөгөөд хоёр дах хүүхдээ 2023 оны 12 сарын 30-нд төрүүлсэн. Өөрөөр хэлбэл 2 жил 8 сарын дараа төрүүлсэн. Энэ нь Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 3.1.3. "хүүхдээ асарч байгаа" гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 139.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх, эцэг 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг; гэсэн заалтад хамаарч байгаа бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлээ Чингэлтэй дүүргийн. Нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулан сайн дураар төлөхдөө эх хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа" гэсэн төрлөөр төлж байсан.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй даатгуулдаг бөгөөд өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хуулийн дагуу ажилладаг эхчүүд албан журмаар, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эхчүүд сайн дураар даатгуулж байгаа.
- Албан журмаар болон сайн дураар даатгуулж буй эхчүүд бүгд хүүхдээ 3 нас хүртэл нь харах эрхтэй бөгөөд Хүүхдээ асрах хугацаандаа Нийгмийн даатгалд "хүүхдээ 3 нас хүртэл нь асарч байгаа" гэсэн төрлөөр даатгуулж байна. Албан журмаар даатгуулж буй эхчүүдийн хувьд ажил олгогч өмнөөс нь тэтгэврийн даатгалд 8,5%, тэтгэмжийн даатгалд 1%-ийг төлдөг буюу цалин хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийн 9,5%, 52,250 төгрөгийг эхийн өмнөөс төлдөг.
- Харин сайн дураар даатгуулж буй эхийн 3 нас хүртэл хүүхдээ харах хугацаанд төлөх шимтгэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6-д заасны дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн сайн дурын даатгуулагч эхийн хүүхдээ 3 нас хүртэл нь асрах хугацаанд шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг өөрөө хариуцан төлж байна. Өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалд 11,5%, тэтгэмжийн даатгалд 1%, ҮОМШӨ-ний даатгалд 1% нийт 13,5% буюу цалингийн доод хэмжээнээс 74,250 төгрөгийг төлөх ёстойгоос 50% болох 37,125 төгрөгийг төрөөс, өөрөөсөө 37,125 төгрөгийг төлж байсан.
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эхийн өмнөөс ажил олгогч нь төлдөг, сайн дураар даатгал төлдөг эхийн 50%-ийг нь төр төлдөг өөрөө 50%-ийг нь төлж байхад 3 нас хүртэл хүүхдээ харж асарч байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэхэд олгох жирэмсэн амаржихын тэтгэмжийг ялгаатай буюу дараах байдлаар бодож олгож байна. Ажил олгогч өмнөөс нь төлдөг эхийн жирэмсэн амаржихын тэтгэмжийг бодохдоо эхний хүүхэд гаргасан үе буюу ажил хийж байхдаа төлж байсан 6. шимтгэлээс бодож байгаа өтөл сайн дураар шимтгэл төлж байсан эхийн хувьд хүүхдээ асарч байсан үе өөрөөр хэлбэл тор 50%-ийг нь төлж байгаа үеийн буюу хүүхдээ асарч байгаа үеийн тэтгэмж төлсөн дүнгээр тооцож илт ялгаварлан гадуурхаж нэг хэсэгт нь давуу байдлыг үүсгэж байгаа нь хууль зорчсон явдал юм.
- Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эхийн өмнөөс ажил олгогч нь тоддог, сайн дураар даатгал төлдөг эхийн 50%-ийг нь тор төлдөг өөрөө 50%-ийг нь төлж байхад 3 нас хүртэл хүүхдээ харж асарч байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэхэд олгох жирэмсэн амаржихын тэтгэмжийг ялгаатай бодож байгаа нь Монгол улсын үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн "1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна, 2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" мөн хуулийн Арван зургаадугаар зүйлийн "5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй" заалтуудыг илт зөрчиж байна.
- Жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацаанд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, орлогын бууралтаас хамгаалах, хүүхэд асрах цалин хөлсгүй ажлыг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хооронд тэнцвэртэй хуваарилах байдлыг дэмжих, эхийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд асрах үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх болон гэрт болон ажил дээр нь хүйсийн тэгш харьцааг хангах урьдчилсан нөхцөл болдог эрүүл мэндийн арга хэмжээнүүдийн дараа орох чухал арга хэмжээ болохыг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын "Ажилладаг эцэг, эх" (ILO, 2015) тайланд дурдсан байдаг.
-Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай Алсын хараа-2050 Зорилт 2.3. Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлнэ, 2.3.1. Хүн амын төрөлтийг дэмжсэн, гэр бүлд ээлтэй хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ хэмээн бодлогоор тодорхойлон хуульчилсан нь Монгол Улсын хүн амыг өсгөх бодлогыг хуульчлан төрөлтийг дэмжин улмаар эхийг хүүхдээ 3 нас хүртэл нь харах, 3 жилийн хугацаанд дахин төрсөн тохиолдолд жирэмсэн амаржсаны тэтгэмжийг олгож байгаа нь төрөлтийг нэмэгдүүлэх зорилготой байтал энэхүү үйлдэл нь энэхүү алсын хараа зорилго зорилтын эсрэг чиглэн хууль зөрчин огт уялдахгүй байгаа нь харамсалтай байна.
Иймд 3 нас хүртэл нь хүүхдээ асарч байгаа эхчүүд энэ хугацаанд дахин төрөхөд бодох тэтгэмж адил байх ба ******* төрөхийн өмнөх болон төрсний дараах тэтгэмжийг 2020 оны 2 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сарыг дуусталх хугацааны шимтгэлээс тооцож бодох ба нийт 16,641,509.43 төгрөгийн тэтгэмжийг олгох ёстой байтал 2,103,824 төгрөгийг олгосон нь буруу байна гэжээ.
3.2.Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нь 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сарыг дуустал Хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ буюу 4200000 төгрөгөөс сайн дурын даатгалын гэрээ байгуулан шимтгэл төлж байгаад 2021 оны 02 дугаар сард Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн эрх үүсэж, жирэмсэн, амаржсаны тэтгэмж олгосон. Нэхэмжлэгч 2021 оны 08 дугаар сараас сайн дурын даатгалыг 3 хүртэлх насны хүүхдээ харж буй эхээр 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 485-р тогтоол, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх заалтад "Тэтгэмжийн даатгалд даатгуулж, шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож олгоно", мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/11 тоот тушаал "Журам шинэчлэн батлах тухай"-ын 7.1 дэх заалт "Даатгуулагч нь нийгмийн даатгалын шимтгэл тооцох сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг өөрөө мэдүүлж, нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон гэрээнд тусгана" гэж тус тус журамласан. Иймд иргэн ******* жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг журмын дагуу үнэн зөв бодож олгосон болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дөрөв: Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл:
4.1.Шүүх маргааны үйл баримтыг тодруулж, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...сайн дурын даатгуулагч ******* 2020 оны 01 сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл хугацаанд төлсөн шимтгэлээр тооцон түүний 2 дахь төрөлтийн жирэмсний тэтгэмжийг тооцож олгох ёстой... хэмээн тайлбарлан маргасан.
4.3./1994 оны/ Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-д Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно гээд зүйлийн 3 дахь хэсгийн 3-д хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байсан хугацаа гэж, мөн зүйлийн 6-д Энэ зүйлийн 3 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан хугацааны шимтгэлийг дараахь журмаар төлнө гээд энэ зүйлийн 6 дахь хэсгийн 2-т нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан, энэ хуулийн 191дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхийн төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө төлөхөөр, энэ хуулийн 191дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.
Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй хугацаандаа 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын байцаагчтай сайн дурын үндсэн дээр ******* тоот[10] 3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах тухай гэрээг 3 жилийн хугацаатай, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсийг 420 000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгөөр тооцон төлөхөөр харилцсан тохиролцож гэрээ байгуулсан.
Үүнээс үзвэл Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч нь сайн дурын даатгуулагч нэхэмжлэгч ******* 2 дахь төрөлтийн жирэмсний тэтгэмжийг тооцохдоо 2023 оны 11 дүгээр сарын жирэмсний тэтгэмжийг 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд[11] 12 сарын дундаж цалин хөлснөөс буюу түүний өөрийн орлогоо тодорхойлж төлсөн шимтгэлээс нь тооцсон зөв байх бөгөөд хариуцагчийг нэхэмжлэгч гийн 2 дахь төрөлтийн жирэмсний тэтгэмжийг буруу тооцож олгосон гэж буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч ийн үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. /1994 оны/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 2, 191 зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч гээс Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн байцаагч ******* холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч ийн ******* 2 дахь төрөлтийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг буруу бодсон 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн №*******, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хуудсыг[12] хүчингүй болгуулах, тэтгэмжийн зөрүү 14 537 685.43 /арван дөрвөн сая таван зуун гучин долоон мянга зургаан зуун наян таван төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг бодож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын тэтгэмжийн улсын байцаагч ******* даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР