| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2014/00416/И |
| Дугаар | 131/ШШ2015/00046 |
| Огноо | 2015-01-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 131/ШШ2015/00046
Хариуцагчийн зөвшөөрлийг батлах тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ****** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ****** овогт ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2014 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Номундалай цогцолбор сургуульд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тус сургуулийн захирлын 2014 оны 05 сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалаар би ажлаас чөлөөлсөн. Би уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг тушаал тус аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 21-ний өдрийн 335 дугаар захирамжийг үндэслэн гаргасан нь миний хөдөлмөрлөх эрх ашгийг ноцтой зөрчсөн тул Номундалай цогцолбор сургуулийн захирлын 2014 оны 05 сарын 22-ны өдрийн 38 дугаар тушаалыг хүчингүй болгож, Номундалай цогцолбор сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Номундалай цогцолбор сургуулийн захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 23 дугаар шийдвэрээр Баянхонгор аймгийн Засаг даргын 2014 оны 05 сарын 21-ний өдрийн 335 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь Номундалай цогцолбор сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Номундалай цогцолбор сургуулийн захирал ****** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр мэдэгдсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Уг нэхэмжлэл гомдлоор хэлэлцэх нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэж, уг асуудлаар дахин гомдол гаргахгүй болохыг мэдэгдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаарзүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Номундалай цогцолбор сургуулийн захирал ****** нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоохыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ