Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/01001

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2024/01001

Хөвсгөл аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Ц овогт Дгийн Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***т оршин суух, Нын Нд холбогдох,

4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай оролцлоо.

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Н.Н нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн тул зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Э нь Н.Нд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн Nissan pick up 00-00 ХӨВ дугаартай машинаа 4,000,000 төгрөгөөр зарсан.

Н.Н нь миний машины хөлсийг өгөхгүй, утас нь холбогдохгүй, хаа байгаа нь мэдэгдэхгүй явсаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ханх суманд ирсэн байхад нь олж уулзаж надад өгөх 4.000.000 төгрөгийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцон гэрээ, хэлцэл байгуулж үүнийгээ нотариатаар батлуулсан.

Гэвч Н.Н нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор өгөхөөр тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Иймд Н.Нгээс 4,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д овогтой Э нь тус шүүхэд Нд холбобгдох 4,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Нтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд хүргүүлсэн тул шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.С нь Д.Эын нэхэмжлэлтэй Н.Нд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгч Д.Этай 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нотариатаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээг байгуулж тус шүүхэд хүргүүлсэн. ... гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд Ц овогт Дгийн Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Д.Нгийн өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, машины зураг зэрэг баримтуудыг, (хавтаст хэргийн 2-5 дугаар тал)

Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Д.Ст олгосон итгэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Д.С, Н.Н, нэхэмжлэгч Д.Э нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 22, 31-32 дугаар тал)

Зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх нотлох баримт бүрдүүлээгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Н.Нд холбогдуулан 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны шатанд зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлжээ.

Тус эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжилсэн 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг хариуцагч Н.Н төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулж, төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгт сарлагийн сувай үнээг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 1,500,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Эт тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 (далан найман мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Нгээс 78.950 (далан найман есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгохоор тогтов.

Хариуцагч Н.Н нь энэ шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Н.Н нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг мөн дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Д.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Нд холбогдох 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Н нь нэхэмжлэлийн нийт шаардлага 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулж, төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийн 1,500,000 төгрөгт сарлагийн сувай үнээг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 1,500,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Эт тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 (далан найман мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Нгээс 78.950 (далан найман есөн зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Н нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН