| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00232/И |
| Дугаар | 131/ШШ2015/00271 |
| Огноо | 2015-06-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 131/ШШ2015/00271
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ****************ы нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын **************д холбогдох
2.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад :
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2010 онд *ийд ямаагаа*************** өгч маллуулахаар болж, би ***************ийн хүүхдийг гэртээ байлгахаар тохиролцсон юм. 2011 оны 7 сард бүгд 42 мал *****************нийд өгсөн. 3 жил болгоод авхад бүгд 23 мал өгсөн. ...миний 3 тэмээ Гантөмөр гэдэг айлд байсан. ***************д 2 эр тэмээгээ ав гэж хэлээгүй байхад **************нь 2 тэмээг ав гэсэн гэж худал хэлж 2 тэмээг авсан байна. Одоо 2 эр тэмээг өгөхгүй залилан хийж байна. 3-4 жил болоход 2 эр тэмээг авсан гэдэгээ хэлэхгүй нуун дарагдуулж эцэст нь 600.000 төгрөг өгсөн гэж худал хэлж гүтгэж байна. ****************ээс 2 эр тэмээгээ авъя гэхэд 1 тэмээг чинь мал хариулсаны хөлсөнд авна. 1 тэмээний 600.000 төгрөг өгсөн гээд 2 эр тэмээг өгөхгүй байна. Надад 600.000 төгрөг өгөөгүй. Малын хөлсөнд 1 тэмээ өгөхгүй. ...2014 оны 9 сард 1 тэмээний үнэ 1.200.000 төгрөг байсан. 2 эр тэмээг 2.400.000 төгрөгөөр тооцож үнийг нь авна. Миний энэ хохиролыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч********* шүүхэд гаргасан тайлбартаа:
...2011 оны 7 сард 41 толгой бог мал тавьсан. Үүнээс 11 ямааг хүргэн ах ******************тай хамт ирж хүнсэнд гаргаж авсан. 15 ямааг Батбаатартай очиж хүнсэнд гаргаж авсан. Төрсөн эгч ***********аа ишигтэй 3 ямаа өгсөн. Мөн ишгэтэй 3 яма***********аг * гэдэг хүнд өгсөн. 2 ямааг чоно идсэн. Манайд 4 жил шахуу хугацаанд мал нь байхад төл нь ороод 23 ямааг өөрт нь хүлээлгэж өгсөн. Мөн ишиг 9 байсан. Бүгд 32 ямаа байсан. ***************ы 2 тэмээ байгаа нь үнэн болно. Банкны өр төлөх хугацаа боллоо гээд нэг тэмээг манайд 600.000 төгрөгөөр худалдсан. Би 600.000 төгрөг бэлнээр өгсөн. Нэг тэмээг 300.000 төгрөгөөр аваач гэсэн боловч би авахгүй одоо зүсээрээ байгаа. Миний өгсөн 600.000 төгрөгийг буцааж өгвөл тэмээг өгөх болно. 4 жил шахам хугацаанд малыг нь малласны хөлсийг тооцон авах ёстой гэж бодож байна гэжээ.
Эвлэрлийн гэрээнд:
Нэхэмжлэгч ************** нь 2.400.000 төгрөг нэхэмжилсэн. *ийн эхнэртэй ************тохиролцож 2 тэмээгээ буцааж авах болсон. Энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй. Бид эвлэрсэн. ***********
*************, түүний эхнэр *************** бид тохирсон байдал. 2 тэмээг буцаан өгч 600.000 төгрөгөө хувааж 300.000 төгрөг авахаар тохиролцов. Энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй эвлэрсэн нь үнэн болно. ****************, түүний эхнэр ******************, гэрчээр ************** гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ нь ********************д холбогдуулан 2.400.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч *************, хариуцагч *************** нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч ************** нь 2 тэмээг *********************д буцаан өгөх, 600.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг авахгүй байх, ************* нь 300.000 төгрөгийг ******************д өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1- д зааснаар хариуцагч***************нь 2 тэмээг нэхэмжлэгч ****************д буцаан өгөх, 600.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг авахгүй байх, нэхэмжлэгч *************** нь 300.000 төгрөгийг хариуцагч *д өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч **************с 26.675 төгрөгийг, төрийн сангийн данснаас 26.675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *д олгос**************угай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч *********д мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ