| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2015/00218/И |
| Дугаар | 131/ШШ2015/00270 |
| Огноо | 2015-06-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 131/ШШ2015/00270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо Алтай 2 гудамж 219 тоотод оршин суух хаягтай, ВТ61061502 регистрийн дугаартай, Янзага овогт Болдын Соёлмаагийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 04 сарын 29-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лувсанмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Пүрэвдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Соёлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1961 онд төрсөн. Одоо Улаанбаатар хотод 6 өнчин хүүхдийн хамт амьдардаг. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд 1977 оноос 1990 онд саалчнаар ажиллаж байсан байдыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Лувсанмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Соёлмаа нь одоо Улаанбаатарт амьдардаг. Ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэхэд ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Б.Соёлмаа нь Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан юм. Иймд холбогдох бичиг баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Б.Соёлмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 23 дугаартай архивын лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Соёлмаа нь 1977 оноос 1990 он хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Б.Соёлмаа нь 1977 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2013 оны 01 сарын 14-ний өдрийн 23 дугаартай архивын лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *************************гийн 1977 оны 03 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.БААСАНБАТ