Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2015/00050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Жинст сумын *** дугаар багт оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******** овогт ******** ***** ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******** шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний 1976 оны 05 сарын 01 ний өдрөөс 1991 оны 02 сарын 28 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 Шүүх хуралдаанаар ******* иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 1059 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаа,Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1976 оны 04 сарын 30 ны өдрийн 12 дугаар тушаал, ХАА-н нэгдлийн гишүүний 1974 оны хөдөлмөрийн дэвтрийг эх болон хуулбар байдлаар, 1983 оны Диплом, 1978, 1984 оны Дурсамж, 1977, 1978, 1979, 1985, 1986 оны баярын бичиг, 1986 оны талархал, ***** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ****** мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

****** нь 1976 оны 05 дугаар сарын 01 ний өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд МТЗ-5ЛС маркийн 21-62 номерийн тракторын жолоочоор томилогдон ажилласан болох нь Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдлийн даргын 1976 оны 04 сарын 30 ны өдрийн 12 дугаар тушаалаар нотлогдон тогтоогдсон байна.

1976 оны 05 дугаар сарын 01 ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд тракторын жолоочоор үргэлжлүүлэн ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 1059 дүгээр албан бичгээр ирүүлсэн лавлагаанд түүний 1977 оны 1 дүгээр сараас 1991 оны 2 сар дуустал авч байсан цалинг түүвэрлэн бичиж ирүүлсэн байдал зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

****** ХАА-н нэгдлийн гишүүний 1974 оны хөдөлмөрийн дэвтэрт тухайн ажилд авсан, шилжүүлсэн болохыг тэмдэглэсэн байдал, ажлын амжилт гаргаж, 1977-1979, 1983-1986 онуудад шагнагдаж байсан баярын бичиг, диплом, ****** ажиллаж байсан байдлын талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар***** овогт ****** ******1976 оны 05 дугаар сарын 01 ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28 ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус зааснаар ****** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

  

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ