| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/00092/И |
| Дугаар | 131/ШШ2016/00132 |
| Огноо | 2016-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 131/ШШ2016/00132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, Бэсүд овогт *******ийн *******ийн
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг зөвөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг зөвөөр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, орлогын маягт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2015 оны 09 сарын 16-ны өдрийн 465 дугаар лавлагаа, 1981 оны 04 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинэхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд *******ийн *******, 1981 оны 04 сарын 20-ны өдөр хөдөлмөрийн дэвтэрт Бор овогтой ******* гэж эцэг, эх/-ийн нэрийг зөрүүтэй бичсэн боловч түүний нэр, төрсөн он, ажиллаж байсан аймаг, сум, нэгдлийн нэр зэрэг нь тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийн зэргийн жинхэнэ эзэмшигч *******ийн ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч ******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тус аймгийн архивын тасгийн 2015 оны 09 сарын 16-ны өдрийн 465 дугаар лавлагаа, 1981 оны 04 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хүсэлт гаргагчийн 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажилласан нь нотлох баримтаар нотлогдоогүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт цугларсан нотлох баримтаар *******ийн ажиллаж байсныг тогтоолгох тайлбар гаргасан болно.
Иймд хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн жинэхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Бор овогтой *******т 1981 оны 04 сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч *******ийн ******* мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******ийн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал, 1993 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын *******ын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ
: