Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 131/ШШ2015/00051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага

 

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ****, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 02 сарын 06ы өдөр төрсөн охин ******, 2004 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн хүү ***** нарыг эх ****** асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2003 оны 02 сарын 06ы өдөр төрсөн охин *****, 2004 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн хүү ******* нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж буй бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг **** гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигч хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох эцэг эхийн / ******, ******** / үүрэг хэвээр болохыг дурдсугай.

6. Зохигч эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн ******* төгрөгийг хариуцагч ******* нэхэмжлэгчтэй тохиролцсон болохыг тус тус дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Пүрэвдаваад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200+34176=104376 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч ****** улсын тэмдэгтийн хураамжид 58034 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар төрийн сангийн данснаас 17088 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17088 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ