Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 125

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.*******жав (ҮД:0350),

шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1707001780048 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 23 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******т төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *******,*******,*******т оршин суух бүртгэлтэй, одоо Н******* тоотод түр оршин суух,

******* дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

регистрийн дугаартай, ******* овогт *******ын ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22 цагийн орчимд тоотод оршин суух И.ын гэрт Ц.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар архи ууж байсан аягаар түүний толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр найз Ц.тэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн орой нь 22 цагийн үед тоотод байх гэртээ дагуулан очиж дахиж нэг шил 0.75 литрийн Хараа архи хуваан ууж байх зуураа таньдаг хүмүүсийнхээ талаар “тэр хүн ийм тийм” гэж ярилцаж байгаад маргалдан архи ууж байсан шилэн аягаар Ц.ийн толгой руу нь цохиж биед нь зүүн чамархайн хуйханд няцарсан шарх, цээжний баруун талд хатгагдаж зүсэгдсэн шарх зэрэг хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******н: “... 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр над руу утсаар залгаад “хүрээд ир, ганц нэг юм ууя, би Хоргын энд найзындаа байна” гэж дуудсан. Тэгэхээр нь би таксидаад явж очоод нэг шил архи уусан. Архиа ууж дуусчихаад гараад гэрээр нь орчихоод цайз зах дээр очсон. Цайз захаас гурвуулаа гараад явж байгаад нэг шил архи аваад миний амьдарч байсан гэрт очиж ууцгаасан. Тэгээд би тэй маргалдаж, архи ууж байсан сэнжтэй аягаар толгой руу нь цохьсон. Маргааш өглөө нь босоод бие нь ямар байна гэхэд “гайгүй байна” гэсэн. Тэгээд би гэрт нь хүргэж өгсөн ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.ийн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “... ахынд очиход гэрт нь өөр хүн байгаагүй. Бид 2 архи ууж байхад ах юм хэлээд ууж байсан стаканаараа миний толгой руу нэг удаа цохьсон. Би тэгээд цусаа фудболкоороо дараад унтаад өгсөн. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед сэрсэн. Сэрээд харахад баруун талын эгэмний доод талд нэлэнхүйдээ цус болсон байсан. ах “ах нь чамайг хутгалсан байна шүү дээ, юугаа ч мэдэхгүй байна уучлаарай” гэсэн. Би тэгээд ахынхаас гараад найзындаа ирсэн. Би ахад хэлэхдээ “хэрэв намайг цагдаа хэнд хутгалуулсан гэж асуувал казакийн хороонд явж байгаад танихгүй хүнд хутгалуулчихсан” гэж хэлнэ гэж хэлсэн. Миний баруун эгэмний доод талд хутгалагдсан, толгой хагарсан гэмтэл учирсан. Надад гомдол санал, хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/,

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: “... тэгээд би бараг тасраад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь толгой хагарсан, цээж рүү хутгалсан байсан. Би ******* ахыг “та яаж байгаа юм” гэсэн чинь “ах нь согтуудаа юу ч мэдээгүй ингэсэн байна шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд ******* ахаар найз ын гэрт нь хүргүүлсэн. Найзындаа нэлээн орой хүртэл унтсан. Удалгүй манай найз цээжнээс чинь цус гараад байна гээд эмнэлэг дагуулаад явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад гэрч О.ын 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн: “... гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байж байтал гаднаас найз Ц. архи уусан байдалтай, дээгүүрээ цагаан фудболк, хөх куртик өмссөн, доогуураа хар хөх өнгийн биеийн тамирын хувцас, цагаан пүүзтэй орж ирсэн. Ц.ийг харахад толгойн зүүн дээд хэсэгт хагараад цус нь хатсан байдалтай, цээжний баруун дээд хэсэгт хутгалуулсан юм шиг шархтай орж ирэхээр нь юу болсон талаар тодруулж байхад “өчигдөр казакийн хороололд архи ууж яваад хутгалуулчихлаа” гэсэн. “Хэнд хутгалуулсан юм бэ” гэхэд “мэдэхгүй” гэсэн. “Ямар хүн байсан юм бэ, таних уу” гэж асуухад “танихгүй байгаа, өчигдөр хутгалуулсан” гэхээр нь “чи тэгээд урд орой хаана хоносон юм бэ” гэхэд “ ахынд хоносон” гэсэн. Тэгээд байж байтал удалгүй гаднаас ах орж ирээд Төгсөөгийн ярьсан юмыг ярьсан. “Би өчигдөр орой гэртээ согтуу унтсан байх хооронд Ц. ирээд хоносон байна, орон дээр унтсан, ор нэл цус болсон” гэж хэлсэн. Ц. биеийнхээ зовиурын талаар “баруун гар даагдахгүй байна, булчирхай цочсон юм шиг байна” гэж хэлсэн. Ц.ийн биед өөр ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Би Ц.өөс хаагуур хэнтэй архи уусныг нь тодруулж асуугаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/,

2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “... тэгээд нэлээн орой болж байтал Ц.ийн цээжнээс нь цус гараад байхаар нь “за наадах чинь болохгүй байна, эмнэлэг дээр очиж үзүүлье” гээд дагуулаад явсан. Тэгээд эмнэлэг дээр очоод оёдол тавиулсан. Тэгээд үзсэн эмч нь “мэсний шархтай байна” гээд цагдаад мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/452 тоот:

1. Ц.ийн

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр тал/,

Мөрдөн байцаалтад яллагдагч М.*******н 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... Ц.ийг дагуулаад гэртээ очоод нөгөө архиа хувааж уусан, энэ хоорондоо таньдаг хүн амьтнаа яриад “тэр хүн ийм тийм” гээд хоорондоо маргасан. Тухайн үед Ц. бид 2 нэлээн согтсон байсан. Тэгээд гэнэт миний дургүй хүрээд архи ууж байсан шилэн аягаар толгой руу нь цохьсон чинь шилэн аяга хагарсан. Дараа нь юу болсныг санахгүй байна. Тэгээд бид 2 газар унтаад өгснөө санаж байна, маргааш өглөө нь сэрсэн чинь Ц. цээжээ фудболкоороо дараад “цээж нэлээн хөндүүр болсон байна” гэхээр нь цээжийг нь харсан чинь цээжний баруун дээд хэсэгт зүсэгдээд цус гарсан, тэгээд би Ц.ийг “гайгүй юу” гэж асуусан чинь “гайгүй гайгүй” гэж хэлж байсан. Тэгээд бид 2 гэрээс гараад алхаж байтал Ц.ийн таньдаг хүн машинтайгаа явж байгаад бид 2 суугаад Өвөршандад байдаг Ц.ийн таньдаг найзынд нь буугаад Ц.ийг найзынх нь гэрт оруулж өгөөд би ганцаараа гэр лүүгээ алхаад яваад өгсөн. ... манайд хоносоны маргааш өглөө нь би Ц.ийг “одоо яах вэ” гэсэн чинь “зүгээр ээ зүгээр, казакийн хороонд архи ууж байгаад гэр лүүгээ харьж яваад танихгүй хүнд хутгалуулчихлаа” гэж хэлнэ гэж байсан. Би ямар нэг үг зааж өгөөгүй, хэргээ нуун далдлах санаа зорилго байгаагүй. Манайд бид 2-оос өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 63-65 дугаар тал/,

            М.*******н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр тал/,

            М.*******н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/,

            М.*******н хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 31-35, 48-50 дугаар тал/,

хохирогч Ц.өд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “би автобусны жолооч хийдэг бөгөөд өнөөдөр ажилтай явж байна, автобус цагаар явдаг учир орхиж явж болдоггүй юм. Миний хувьд М.*******гаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал ч байхгүй тул шүүх хуралд биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хариу өгсөн зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч М.******* гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. *******ын *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Ц. “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЛУВСАНДОРЖ