| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05368/И |
| Дугаар | 102/ШШ2024/04549 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/04549
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй, М.Э-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,312,435.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Х” ХК-ийн нэхэмжилсэн 7,312,435.48 төгрөгийг хариуцагч М.Э бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,812,435.48 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Э-с 66,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА